Борлуулалт хийхэд хамгийн хэрэгтэй ур чадварууд

Борлуулалтыг амжилттай гүйцэтгэхэд  ямар ур чадвар хамгийн чухал шаардлагатай вэ? Энэ нь маш энгийн боловч тэр бүр хүмүүсийн анзаарч ач холбогдол өгөлгүй орхидог зүйлс байдаг аж.
Сурч мэдэхийг хүссэн хүн бүр эдгээр чадварыг өөрийн болгон эзэмших нь тийм ч төвөгтэй зүйл биш юм. Хэрэв та бизнестээ амжилт олохыг хүсч байгаа бол танд  эдгээр ур чадвар зайлшгүй шаардагдана.Эдгээр чадвар байхгүй амжилт оллоо ч гэсэн түүнд маш их хугацаа хэрэг болно.
Борлуулалтад хэрэгтээ эдгээр чадвар байхгүй, хөгжүүлээгүй тохиолдолд та борлуулалт хийхэд маш их цаг, хүч, гаргасан ч тэр бүр амжилт олохгүй. Үр бүтээл муутай ажилласнаасаа болоод та магадгүй сэтгэл санааны хямралд ч орж болзошгүй.
Сайн харилцагч байх
Харилцаа гэдэг нь бүхий л талбарт хамгийн гол хүчин зүйл юм. Энд бид гайхамшигтай уран илтгэгч байх тухай яриагүй байна. Гэвч сайн харилцагч байж ойлгомжтой цэгцтэй ярьж чадна гэдэг бол өөр хэрэг. Худалдаа хийнэ гэдэг нь зорилгоо ухамсарлан хүмүүст оновтой байдлаар мэдээлэл өгөх, цаашлаад сэтгэгдэл төрүүлэх, юу хүсч байгааг нь мэдрэх гээд бүхэлдээ харилцаанд суурилан хэрэгждэг үйл явц билээ.


Сонсох чадвар
Хамгийн сайн борлуулалт хийдэг хүн бол хэдийд ярьж хэдийд нь сонсох хэрэгтэй гэдгийг мэддэг. Тэд хэзээ ч хүний яриаг тасалдуулдаггүй. Учир нь сонсох гэдэг нь харилцагчаа ойлгон, юу хүсч хүлээж байгааг нь мэдрэх хамгийн чухал түлхүүр элемент юм.

Оновчтой асуулт тавих

Борлуулалт хийдэг хүмүүст сониуч зан чанар байх хэрэгтэй. Ингэж байж л харилцагч нарынхаа бодит хэрэгцээг мэдэрч, тэдний хүсэлт шаардлагад нийцсэн зүйлээр туслан бизнестээ амжилт олох бололцоотой.Тиймээ оновчтой асуултыг тэдэнд тавьж чаддаг байх хэрэгтэй.

Асуудлыг шийдвэрлэгч байх

Бас нэг чухал чадвар нь аливаа тулгарсан асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэх явдал юм. Сайн борлуулагч хүн бол үргэлж асуудлыг шийдвэрлэж байдаг. Өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний явцад гарсан аливаа асуудал, хэрэглэгч нарт тулгамдсан асуудлыг оновчтой байдлаар шийдвэрлэх чадвар хамгаас чухал.

Эмх цэгцтэй байдал

Зөвхөн таны хүрээлэн буй орчины тухай ойлголт биш. Таны бодол санаа, төлөвлөгөөний арга гээд бүх зүйлсийн эмх цэгцтэй байдлын талаар энд яригдаж байна. Аливааг эмх цэгцтэй, тодорхой байлгаж чадвал энэ нь таны хувьд давуу тал болно. Үйл явцыг төлөвлөн зохион байгуулахдаа хамгийн жижиг зүйлсийг ч орхигдуулахгүй анхаарч ажиллах хэрэгтэй. Ингэснээр зорилгоо ухамсарлах, тухайн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийн нягтлах, дараагийн ээлжинд хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг нь илүү тодорхой болно.
Өөрөө эхлүүлсэн бол өөрөө дуусгах
Амжилттай борлуулагч нар өөрсдөө тэргүүн эгнээнд явдаг. Тэд хэзээ ч өөрийн ажлаа хэн нэгэнд даатган орхидоггүй. Учир нь тэд л ажиллахгүй бол орлого үгүй гэдгийг маш сайн мэддэг. Тэд эхэлсэн зүйлээ тасалдуулалгүй эцсийг нь хүртэл бүрэн гүйцэтгэн жижиг зүйлийг ч өөлөх юмгүй хийдэг.

Эерэг хандлагатай байх

Амжилттай бизнес эрхлэгч нар аливаад эерэг сэтгэлгээгээр ханддаг хүмүүс байдаг. Тиймээ аливаа нэг уулзалтал очих,  шинэ ажил хэргийн ярилцлагаас хэзээ ч эмээж хойшлуулдаггүй. Бүхнийг эерэг хандалгаар хүлээж авч, бусдад өөрийгөө илэрхийлэх болон бүтээгдэхүүнээ танилцуулах, харилцагчийн сонирхлыг тандаж мэдэхдээ гарамгай бөгөөд, бусдыг зөвшөөрүүлэх тал дээр хамгаас илүү чадварлаг байдаг. Учир нь тэд өөрсдийгөө хэн гэдгийг ямар чадвартай гэдгээ маш сайн мэддэг ба өөрийн эерэг хандлагаараа бусдад нөлөөлөх чадвартай байдаг.

Найрсаг хошин зантай байх

Хамгийн сайн борлуулалт хийдэг хүмүүс маш найрсаг бөгөөд шог хошин зантай байдаг. Магадгүй та үүнийг сайн төсөөлөхгүй ч байж болох юм.Гэхдээ хошин шогийн мэдрэмжтэй хүн  бусдад илүү хүндлэгддэг байна. Хүмүүс тэдгээр нээлттэй найрсаг шог хошин зантай хүмүүст татагдаг ба тэднийг хүндлэн урт хугацаанд нөхөрлөдөг аж. Мэдээж тэдний дунд худалдан авагч нар ч бий.

Тууштай зан

Борлуулалт хийдэг хүний салшгүй байх ёстой бас нэг чадвар бол хүссэн зүйлээ хэрхэн авахаа мэддэг, түүндээ хүрнэ гэсэг итгэл дүүрэн байдаг явдал юм. Тэд өөрийн хүсч зорьж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж түүнийгээ биелүүлэх хүртлээ цөхрөлтгүй тууштай байж чаддаг. Тэд хэзээ ч бууж өгч ажлаа орхидоггүй.

Шударга зан чанар

Борлуулалт хийдэг хүнд шударга зан чанар байхгүй бол тэр хүн маш олон бэрхшээлтэй тулгарч, улмаар  нэг ажлаас нөгөө рүү үсчих болно. Тиймээс үнэнч шударга байдал энэ ажилд маш чухал зүйл бөгөөд уг чадварыг хүнд зааж сургана гэдэг нь бараг боломжгүй юм. Гагцхүү тухайн хүний төрөлх зан чанар, хүмүүжлээс шалтгаална. Хэрэв та борлуулалт хийдэг бол эсвэл хэн нэгнийг энэ ажилд авах гэж байгаа бол танд болон тухайн хүнд дээрх шударга зан чанар байгаа эсэхийг сайтар үнэлж дүгнэн мэдсэн байх хэрэгтэй.

No comments:

Post a Comment