Дүрэм, журам

“МАРГААШИЙН МАНЛАЙЛАГЧ” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ

2011 оны 03-р сарын 28                       1                                   Улаанбаатар хот


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

Нэгдүгээр зүйл. Ерөнхий зүйл.
           
1.1. Энэхүү дүрмийн зорилт нь “МАРГААШИЙН МАНЛАЙЛАГЧ” Төрийн бус байгууллагын (цаашид “Байгууллага”  гэнэ) байнгын, тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор гишүүдийн болон алба, удирдлагын  эрх зүйн байдал, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаандаа баримтлах хэм, хэмжээг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Байгууллага нь Монгол улсын хууль болон энэ дүрэм, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах ашгийн бус, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага мөн.

1.3. Байгууллагын оноосон нэр:

            1.3.1. Монгол хэлээр:   МАРГААШИЙН МАНЛАЙЛАГЧ
            1.3.2. Англи хэлээр:      Leaders of Tomorrow

1.4 Байгууллага нь төрийн бус байгууллагын дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3, мөн дүрмийн Хавсралт 1-д заасан билэг тэмдэг (лого), туг, албан хэргийн хэвлэмэл хуудсыг тус тус хэрэглэнэ.

1.5. Байгууллага нь 2011 оны 03 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотноо байрлаж, Монгол улсад үйл ажиллагаагаа явуулна.

1.6. Байгууллага нь албан ёсоор Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 49-2-5 тоот хаягт байрлана.

1.7. Байгууллагын гишүүд “МАРГААШИЙН МАНЛАЙЛАГЧ” ТББ–ын дүрмийг дагаж мөрдөнө.


Хоёрдугаар зүйл. “Байгууллагын үнэт зүйлс, үйл ажиллагааны зарчим, үндсэн чиглэл.

2.1. Байгууллагын Алсын хараа, Эрхэм зорилго, Тунхагийг эрхэмлэн дээдлэж, үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон ажиллана. 

2.2. Байгууллага нь гишүүдээ сургах, чадавхийг нэмэгдүүлэх, шинэ мэдлэг, шинэ арга барилыг эзэмшүүлэх, гишүүдийн энэ дүрмээр баталгаажсан эрх, боломжийг хангахад чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар үндэсний залуу манлайлагчийг бэлтгэхийг үндсэн зорилгоо болгоно.

2.3. Байгууллага нь өөрийн үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална. Үүнд:

            2.3.1. Монгол Улсын хууль тогтоомжийг дээдлэх;
2.3.2. Улс төрийн үйл ажиллагаанаас ангид байх;
2.3.3. Шашны үйл ажиллагаанаас ангид байх;
2.3.4. Гишүүдийн эрх, ашгийг дээдлэх;
2.3.5. Хүний эрхийг дээдлэх;
2.3.6. Хүүхдийн эрхийг дээдлэх;
2.3.7. Ил тод байх;
 
2.4. Байгууллага нь сургалт, уулзалт, хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулах замаар хувь хүн, гишүүдийн ажил хэргийн харилцаа холбоог өргөжүүлэх, өөрсдийн авъяас чадвар, чадамжийг нээн хөгжүүлэх боломжийг хангаж, гишүүдийн өмнө тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх гарц, боломжийг хамтдаа эрэлхийлэх, гар бие оролцох боломжоор хангахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Гишүүнчлэл

Гуравдугаар зүйл. Гишүүнчлэл, түүний эрх зүйн байдал, эрх, үүрэг

3.1. Байгууллага нь дүрэмд заасан гишүүдээс бүрдсэн гишүүнчлэл бүхий байгууллага мөн.

3.2. Байгууллагын эрхэм зорилго, тунхаг, зарчим, үндсэн дүрмийг хүлээн зөвшөөрч, гишүүн болох хүсэлтэй хүн сайн дурын үндсэн дээр элсэж болно.

3.3. Энэ зүйлийн 3.2-д заасан нөхцөлийг ханган гишүүн болсон хүн байгууллагын албан ёсны гишүүнээр тооцогдон, бүх гишүүдийн хурлын саналын эрхтэй болж, энэ дүрэмд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

3.4. Байгууллага нь өөрийн үйл ажиллагааг сурталчилах, гишүүнчлэлийг өргөтгөх зорилгоор удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу аливаа сонирхогч иргэдэд хэзээд нээлттэй байж, тэдэнд үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллах боломжоор хангана.

3.5. Байгууллагын гишүүд дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Үүнд:

3.5.1. Гишүүний эрх:

3.5.1.1. Байгууллагын гишүүд нь тэгш эрхтэйгээр байгууллагын үйл ажиллагаанд  оролцох.
3.5.1.2.    Байгууллагын албан тушаалд сонгогдох болон томилогдон ажиллах.
3.5.1.3. Байгууллагын талаарх санал, хүсэлтээ зохих журмын дагуу илэрхийлэх, шийдвэрлүүлэх.
3.5.1.4. Аливаа үйл ажиллагаанд сайн дурын үндсэн дээр оролцох.
3.5.1.5. Шинээр ажил санаачлан түүнийгээ хэрэгжүүлэх санал гаргах, үнэлүүлэх, гадаад болон дотоодод зохион байгуулагдах төрөл бүрийн сургалтад хамрагдах, өөрийн болон бусдын хариуцсан ажлыг сайжруулах талаар санал гаргах эрхтэй.

3.5.2. Гишүүний үүрэг:

3.5.2.1. Байгууллагын эрхэм зорилго, тунхаг, зарчим, үндсэн дүрмийг хүлээн зөвшөөрч гишүүн болсон тул дүрэм, журам, эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийг сахин биелүүлэх.
3.5.2.2. Байгууллагын  нэр хүндийг ямагт дээдлэн, дэлгэрүүлж, бусдад үлгэрлэн дагуулах.
3.5.2.3. Байгууллагаас зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхитэй оролцох.

3.5.2.4. Гишүүн нь байгууллагын гишүүнчлэлийг өргөтгөх зорилгоор байгууллагын дотоодод болон гадаадад зохион байгууллагдаж байгаа арга хэмжээ, сургалт зэрэгт сонирхогч урин ирүүлж болно. Ийнхүү сонирхогч урин ирүүлэхдээ байгууллагын үнэт зүйл, эрхэм зорилго, тунхаг, холбогдох дүрэм, журмын үзэл баримтлалыг урьдчилан танилцуулсан байна. Гишүүнчлэлийн өргөтгөлийг удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэх

3.5.2.5. Албан тушаал хашин ажиллаж байгаа нөхөддөө хүндэтгэлтэй хандах.
3.5.2.6. Өөрийгөө хөгжүүлэх талаар үргэлж анхаарч, шамдан суралцах.
3.5.2.7. Олсон мэдлэгээ бусадтай нээлттэй, чөлөөтэй хуваалцах.
3.5.2.8. Гишүүн нь байгууллагын нэр хүнд,  үзэл баримтлалд сөргөөр нөлөөлөх, үл хүндэтгэсэн,  ёс зүйгүй аливаа үйлдэл хийхийг хориглоно.

Энэ зүйлд заасан үүргээ үл биелүүлэн байгууллагын дүрэм, журмыг удаа дараа болон ноцтой зөрчсөний улмаас байгууллагын нэр хүндийг унагасан, хохирол  учруулсан бол байгууллагын гишүүнчлэлээс хасах үндэслэл болно. Ийнхүү гишүүчлэлээс хасахдаа байгууллагын дүрмийн 3.6 дугаар зүйлд заасан журмыг баримтлан шийдвэрлэнэ.

Гишүүнчлэлээс хасах тухай шийдвэрийг удирдах зөвлөлийн гишүүдийн нэгдсэн  хуралдаанаас гаргана.

3.6. Дараах үндэслэлээр гишүүнчлэлээс хасна. Үүнд:
             

3.6.1. Гишүүн өөрөө гишүүнчлэлээс гарах хүсэлтээ бичгээр гаргасан
3.6.2. Байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэх шалтгаангүйгээр нэг жилийн хугацаанд 2-оос дээш удаа оролцоогүй бол
3.6.3. Ашиг сонирхлын зөрчлөөр хандсан нь тогтоогдсон бол
3.6.4. Байгууллагын эрхэм зүйлсийг үл хүндэтгэсэн, байгууллагын ёс зүйд үл нийцсэн үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон бол
3.6.5. Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор нотлогдсон


ГУРАВДУГААР БҮЛЭГ

Бүтэц, зохион байгуулалт

Дөрөвдүгээр зүйл. Байгууллагын бүтэц

            4.1.  Байгууллагын удирдлагын дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна. 
            4.2. Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт удирдах зөвлөл, хэсгүүдийн ажлыг удирдан зохион байгуулна.

Тавдугаар зүйл. Бүх гишүүдийн хурал

            5.1. Бүх гишүүдийн хурал нь ээлжит болон ээлжит бус хурлаас бүрдэнэ.  Ээлжит хурал нь жилд хоёроос доошгүй удаа хуралдана. Ээлжит бус хуралдааныг шаардлагатай гэж үзсэн тохиолдолд удирдах зөвлөлөөс зарлан хуралдуулна.
            5.2. Бүх гишүүдийн хуралд тухайн үед саналын эрхтэй гишүүдийн олонх хүрэлцэн ирсэнээр хурал хүчинтэй болно.
5.3. Бүх гишүүдийн хуралдаанд тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирал, нарийн бичгийн дарга,  гишүүн тус бүр нэг саналын эрхтэй оролцоно.
5.4. Хурлаар хэлэлцэж буй аливаа асуудлыг саналын эрхтэй гишүүдийн энгийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Гишүүн өөрийн биеэр хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай бүх гишүүдийн хурал эхлэхээс 3 хоногийн өмнө энэ тухайгаа хурал зохион байгуулагчид мэдэгдэн саналаа урьдчилан бичгээр өгч болно.
            5.5. Бүх гишүүдийн хурал хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаараа “Тогтоол” гаргана.
5.6. Бүх гишүүдийн хурлыг гүйцэтгэх захирал даргалан хуралдуулах бөгөөд түүний эзгүйд нарийн бичгийн дарга удирдан явуулна. Шаардлагатай тохиолдолд хурлыг УЗ-ийн гишүүдээс хурал даргалагчийг томилон хуралдуулна.

5.7. Дараах  асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

5.7.1. Байгууллагын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах.
5.7.2. Байгууллагын хөгжлийн бодлого, урт хугацааны хөтөлбөр, төлөвлөгөөг батлах.
5.7.3. Байгууллагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлантай танилцах, хүлээн авах.
5.7.4. Дараа оны гүйцэтгэх захиралын бүрэн эрхийг батлах, үүрэгт ажлаас чөлөөлөх.
5.7.5. Байгууллагын удирдах зөвлөлийг сонгох, сонгогдсоныг баталгаажуулах, үүрэгт ажлаас чөлөөлөх.
5.7.6. Байгууллагын татан буулгах асуудлыг шийдвэрлэх.
5.7.7. Бүх гишүүдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр удирдах зөвлөлөөс оруулсан бусад асуудлууд.

Зургаадугаар зүйл. Бүх гишүүдийн хуралдааны дэг

            6.1. Бүх гишүүдийн хуралдааны дэгийг удирдах зөвлөлөөс тогтоон мөрдүүлнэ. Хуралдааны дэг нь энэ дүрэмд нийцсэн, зохион байгуулалт, хурлын явцад үүсэх харилцааг нэг бүрчилэн зохицуулж өгсөн байна.

Долоодугаар зүйл. Сонгогдох болон томилогдох албан тушаалтан

7.1. Дараах албан тушаалтнууд сонгогдох албан тушаалтан байна.

7.1.1. Тэргүүн
7.1.2. Удирдах зөвлөлийн гишүүн

7.2. Сонгогдох албан тушаалтнууд бүх гишүүдийн хурлын саналын эрхтэй гишүүдийн энгийн олонхийн саналаар сонгогдоно.

7.3. Дараах албан тушаалтнууд томилогдох албан тушаалтан байна.

7.3.1. Гүйцэтгэх захирал
7.3.2. Санхүүч
7.3.3. Нарийн бичгийн дарга
7.3.4. Хэсгийн ахлагчид

7.4. Томилогдох албан тушаалтнуудыг удирдах зөвлөл томилно.
7.5. Томилогдох албан тушаалтнууд нь удирдах зөвлөлийн гишүүн байна.

Наймдугаар зүйл. Сонгогдох болон томилогдох албан тушаалтнуудыг сонгох, томилох

            8.1. Байгууллагын сонгогдох болон томилогдох албан тушаалтанд үүргээ биелүүлсэн гишүүн нэр дэвших эрхтэй.
            8.2. Сонгуульд нэр дэвшигч энэ талаарх хүсэлтээ хуралдаан зохион байгуулагч болон тэргүүнд бүх гишүүдийн хурал хуралдахаас 5 хоногийн өмнө бичгээр гаргаж өгнө. Хүсэлтэд өөрийн товч намтар болон байгууллагад байсан үеийн мэдээллийг тусгасан байна.
            8.3. Хуралдаан зохион байгуулагч сонгуульт албан тушаалтанд нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг нийт гишүүдэд бүх гишүүдийн хурал эхлэхээс 2 хоногийн өмнө танилцуулсан байна.
8.4. Сонгогдох албан тушаал бүрд 1 ба түүнээс дээш тооны нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авсан байх шаардлагатай. Хэрвээ энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд нэр дэвших хүсэлтийг бүх гишүүдийн хурал хуралдах өдрийн 09:00 цаг хүртэл сунгаж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Санхүүжилт, хөрөнгө зарцуулалт

9.1. Байгууллагын орлого нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ.
- Гадаад, дотоодын иргэд, байгууллагын хандив
- Гишүүдийн хандив
- Бусад эх үүсвэр
9.2. Байгууллага нь өөрийн бүх орлогыг  дүрмийн зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.
9.3. Байгууллагын орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөх зэргийг хориглоно.
9.4. Төрийн бус байгууллагын сонгуультан, ажилтануудаас байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн болон хувийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
9.5. Байгууллагын дүрмийн үйл ажиллагаанаас бусад зорилгоор эд хөрөнгө, мөнгийг бусдад хандивлахыг хориглоно.
9.6. Байгууллага нь төгрөгийн данстай байх ба санхүүтэй холбогдох 1-р гарын үсгийг гүйцэтгэх захирал зурна.

ТАВДУГААР БҮЛЭГ

Байгууллагын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Татан буулгах


10.1. Төрийн бус байгууллагын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг удирдах зөвлөлийн 11-ээс доошгүй гишүүдийн саналаар удирдах зөвлөл авч хэлэлцэнэ.

            10.2. Байгууллагыг дараах  үндэслэлээр татан буулгаж болно. Үүнд :
                        - Дүрмийн зорилгоо хэрэгжүүлж дууссан
- Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр
- Дүрмийн зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан, хууль тогтоомж ноцтой болон удаа дараа зөрчсөний улмаас татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан.
            10.3. Байгууллагыг татан буулгах шийдвэр гарсан тохиолдолд удирдах зөвлөлийн хурлаас томилсон ажлын хэсэг өмч хөрөнгийн асуудлыг ТББ-ын тухай хуулийн дагуу шийдвэрлэх ба энэ тухай шийдвэрээ нэг сарын өмнө нийт гишүүдэд мэдээлж, ХЗДХ Яаманд бичгээр мэдэгдэнэ.
            10.4. Байгууллагыг татан буулгасан тохиолдолд удирдах зөвлөлийн хурлаас томилсон ажлын хэсэг эд хөрөнгийг ижил зорилго бүхий бусад төрийн бус байгууллагад шилжүүлэх, эсвэл дүрмийн зорилгод нийцсэн бусад үйл ажиллагаанд зарцуулж болно.

БУСАД ЗҮЙЛ


11.1.  Энэхүү дүрмийг батлагдсан өдрөөс эхлэн тус ТББ-ын удирдлага, сонгуультан, ажилтанууд нэгэн адил дагаж мөрдөнө.
11.2. Дүрмийн биелэлтэнд байгууллагын гүйцэтгэх захирал хяналт тавина.
11.3. Тус төрийн бус байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн гүйцэтгэх захирал үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ.
         
 























БАЙГУУЛЛАГЫН ЖУРАМ

2011 оны 03-р сарын 28                1                                           Улаанбаатар хот


1.     Байгууллагын дотоод үйл ажиллагааны журмын зорилго.

1.1. Байгууллагын дотоод үйл ажиллагааны журмын зорилго нь өөрийн хэсгүүдийн байнгын жигд, тогтвортой  үйл ажиллагааг ханган, гишүүн хоорондын ажил үүргийг оновчтой хуваарилах, гишүүдийн хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, ажил үүргийн биелэлтэд хяналт тавьж зохицуулах, дүгнэх, гишүүдийн ашиг сонирхол, үзэл бодол, эрх үүрэг, хариуцлага, ёс зүй, сахилга дэг журмыг мөрдөх, мөн өөрийн үйл ажиллагааг гишүүн, сонирхогчдод ойлгомжтой, нээлттэй, ил тод, үнэн зөвөөр таниулах бололцоог бүрдүүлэх харилцааг зохицуулахад оршино.

1.2. Энэхүү дотоод үйл ажиллагааны журмыг байгууллагын  гишүүн бүр хэрэгжүүлж, хяналтыг гүйцэтгэх захирал тавьж ажиллана.

2.    Байгууллагын  бүтэц. Удирдах зөвлөл, гишүүн, сонирхогч.

2.1. Байгууллагын   бүтэц:
2.1.1. Байгууллага нь гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд нээлттэй, гишүүнчлэлтэй байна. Гишүүдээс байгууллагын байнгын үйл ажиллагааг зохион байгуулах эрх үүрэг бүхий удирдах Зөвлөлтэй байна. Хавсралт №1

2.2. Удирдах Зөвлөл (УЗ)-ийн бүтэц:

2.2.1. Байгууллагын удирдах зөвлөл (цаашид УЗ гэнэ) нь удирдах зөвлөлийн зөвлөх, удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирал,  нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалаас бүрдэнэ. Эдгээр албан тушаалтнууд аливаа цалин, харамжгүйгээр ажиллана.

2.2.2. Удирдах зөвлөлийн сонгуульт хугацаа 1 жил байх ба удирдах зөвлөл нь нийт 21 гишүүнтэй байна.

2.2.3. Удирдах зөвлөлийн гишүүдээс гүйцэтгэх захирал, нарийн бичгийн дарга, ажлын хэсгүүдийг томилно.

2.2.4. Удирдах зөвлөлийн гишүүн ажлаас гарсан тохиолдолд удирдах зөвлөлөөс хасагдана. Өөрийн хүсэлтээр жирийн гишүүний статустай байж болно.

2.3. УЗ-ын үүрэг хариуцлага.

2.3.1. УЗ-ийн гишүүн байгууллагын үйл ажиллагааг тогтвортой явуулах, зохицуулах, хянах, идэвхжүүлэх, зохион байгуулах, гишүүдийг зохион байгуулж буй аливаа арга хэмжээ, уулзалтад өргөнөөр оролцуулах, сонирхогчдыг гишүүнээр элсүүлэх ажлыг зохион байгуулах, УЗ-ийн гишүүдийн үүрэг хариуцлагыг эрх тэгш хувиарлан аливаа уулзалтын цаг хугацааг товлох зэрэг асуудлыг бүрэн дүүрэн хариуцна.

2.3.2. УЗ-ийн гишүүд үйл ажиллагаагаа тухайн сонгуульт он дуустал гүйцэтгэх бөгөөд дараа оны УЗ-д тухайн оны ажлын болон санхүүгийн тайланг архивлаж цэгцэлсэн хэлбэрээр хүлээлгэн өгнө. Тухайн сонгуульт онд хийгдээгүй ажил, хуримтлагдсан санхүүгийн асуудлыг тухайн оны УЗ шийдвэрлэн дараа оны УЗ-ийн ажиллах бололцоог хангана.

2.3.3. 4-р сарын эхний 10 хоногт хуралдах бүх гишүүдийн ээлжит хурлаар тухайн оны УЗ нь сонгуульт хугацаанд явуулсан үйл ажиллагааны тайланг талайгнаж, шинээр сонгогдох удирдах зөвлөл нь үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөг батлуулна. Ингэснээр сонгуульт оны 4 сараас төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа эхэлнэ.

2.3.4. УЗ нь Байгууллагын гишүүдийн зүгээс гаргасан хүсэлтийн дагуу бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан явуулж болно.

2.3.5. Байгууллагын дүрэм, журам болон тэдгээрт оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн батлах, цуцлах 

2.3.6. УЗ-ийн хурал болон үйл ажиллагаанд хүндэтгэх шалтгаангүйгээр нэг жилийн хугацаанд 2-оос дээш удаа оролцоогүй бол


3.1. УЗ-ийн хурлын дэг

3.1.1. УЗ-ийн хуралд УЗ-ийн сонгогдсон нийт гишүүд оролцоно.

3.1.2. УЗ-ийн хурал нь ээлжит болон ээлжит бус байна.

3.1.3. УЗ нь ээлжит хурлыг улирал бүрийн эхний 7 хоногт хуралдуулна.

3.1.4. УЗ-ийн ээлжит бус хурлыг Гүйцэтгэх захирал зарлан хуралдуулна.

3.1.5. УЗ-ийн хурлын хугацааг 1-2 цагийн дотор асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байхаар зохион байгуулна.

3.1.6. УЗ-ийн хурлыг Гүйцэтгэх захирал, түүнийг байхгүй тохиолдолд Итгэмжлэгдсэн этгээд удирдан явуулна.

3.1.7. УЗ-ийн хурлын үеэр хэлэлцэх асуудлыг Гүйцэтгэх захирал, түүнийг байхгүй тохиолдолд Итгэмжлэгдсэн этгээд УЗ-ийн гишүүдэд хурал болохоос ажлын 3 хоногийн өмнө харилцаа холбооны аль нэг хэрэгсэл ашиглан танилцуулсан байна.

3.1.8. УЗ-ийн хуралд УЗ товлосон цагаас 10 минутын өмнө ирж бэлтгэл хангасан байна. УЗ-ийн гишүүн УЗ-ийн хурлыг үл хүндэтгэн хоцрох, ирц тасалдуулах, оролцохгүй байх, орхиж гарах зэрэг үйлдэл гаргахыг хориглоно. УЗ-ийн хуралд аливаа шалтгаанаар хоцрох, ирэхгүй, оролцохгүй байх тохиолдолд энэ тухайгаа Гүйцэтгэх захирал, түүнийг байхгүй тохиолдолд Итгэмжлэгдсэн этгээдэд урьдчилан мэдэгдсэн байна.

3.1.9. УЗ-ийн хурлын протоколыг тухайн хурлаас томилогдсон гишүүн хөтлөх бөгөөд протоколыг хурал болсон өдрөөс хойш ажлын 2 хоногийн дотор УЗ-ийн гишүүдэд тараана.

3.1.10. УЗ-ийн хуралд оролцож чадаагүй УЗ-ийн гишүүн хэлэлцсэн асуудлын талаарх мэдээллийг Гүйцэтгэх захирал болон Итгэмжлэгдсэн этгээдээс авч дараагийн УЗ-ийн хуралд бүрэн дүүрэн мэдээлэлтэй ирнэ.

3.1.8. Асуудлыг УЗ-ийн гишүүдийн ердийн олонхын ирцээр тэдгээрийн ердийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Энэ шийдвэр эцсийн байна. Гарсан шийдвэрийг Гүйцэтгэх захирал батална.

3.1.9. УЗ-ийн хуралд УЗ-ийн гишүүн ирэхгүй байх тохиолдолд өөрийн саналыг бичгээр мэдэгдсэн байна.

4.1. УЗ-ийн хуралдааны явц

4.1.1. УЗ-ийн хуралд дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
-    Өмнөх хурлын тухай санал сэтгэгдэл, хүсэлтээ солилцох (ямар алдаа дутагдал, ололт амжилт, юунд цаашид анхаарах, яаж сайжруулах, г.м.)
-    Дараагийн хурлын тухай, чөлөөт уулзалтын санал асуулгыг хэлэлцэх
-    Гишүүн, сонирхогчдоос хүлээн авсан санал хүсэлт, гомдлыг хэлэлцэх, шийдвэрлэх
-    Үйл ажиллагааны төлөвлөгөөний явцыг хэлэлцэх
-    Мөнгөн зарцуулалтын тайлан, төлөвлөгөөг хэлэлцэх
-    Гишүүнчлэлийн тайлан, шинэ гишүүнээр 5- аас дээш хүсэлтийг хэлэлцэх
-    Зарын чанартай мэдээ мэдээлэл хүргэх

4.2. Гишүүний эрх, үүрэг
Гишүүний эрх:
4.2.1. Гишүүд сонгох, сонгогдох эрхтэй.
4.2.2. Байгууллагын гишүүд нь тэгш эрхтэйгээр байгууллагын үйл ажиллагаанд  оролцох.

4.2.3. Байгууллагын талаарх санал, хүсэлтээ зохих журмын дагуу илэрхийлэх, шийдвэрлүүлэх.
4.2.4. Аливаа үйл ажиллагаанд сайн дурын үндсэн дээр оролцох.
4.2.5. Шинээр ажил санаачлан түүнийгээ хэрэгжүүлэх санал гаргах, үнэлүүлэх, гадаад болон дотоодод зохион байгуулагдах төрөл бүрийн сургалтад хамрагдах, өөрийн болон бусдын хариуцсан ажлыг сайжруулах талаар санал гаргах эрхтэй.

Гишүүний үүрэг:
4.2.6. Байгууллагын эрхэм зорилго, тунхаг, зарчим, үндсэн дүрмийг хүлээн зөвшөөрч гишүүн болсон тул дүрэм, журам, эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийг сахин биелүүлэх.
4.2.7. Байгууллагын  нэр хүндийг ямагт дээдлэн, дэлгэрүүлж, бусдад үлгэрлэн дагуулах.
4.2.8. Байгууллагаас зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхитэй оролцох.

4.2.9. Гишүүн нь байгууллагын гишүүнчлэлийг өргөтгөх зорилгоор байгууллагын дотоодод болон гадаадад зохион байгууллагдаж байгаа арга хэмжээ, сургалт зэрэгт сонирхогч урин ирүүлж болно. Ийнхүү сонирхогч урин ирүүлэхдээ байгууллагын үнэт зүйл, эрхэм зорилго, тунхаг, холбогдох дүрэм, журмын үзэл баримтлалыг урьдчилан танилцуулсан байна. Гишүүнчлэлийн өргөтгөлийг удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэх

4.2.10. Албан тушаал хашин ажиллаж байгаа нөхөддөө хүндэтгэлтэй хандах.
4.2.11. Өөрийгөө хөгжүүлэх талаар үргэлж анхаарч, шамдан суралцах.
4.2.12. Олсон мэдлэгээ бусадтай нээлттэй, чөлөөтэй хуваалцах.

4.3. Гишүүний хариуцлага

4.3.1. Гишүүн нь байгууллагын нэр хүнд,  үзэл баримтлалд сөргөөр нөлөөлөх, үл хүндэтгэсэн,  ёс зүйгүй аливаа үйлдэл хийхийг хориглоно.
4.3.2. Дараах үндэслэлээр гишүүнчлэлээс хасна.
4.3.2.1. Гишүүн өөрөө гишүүнчлэлээс гарах хүсэлтээ бичгээр гаргасан
4.3.2.2. Байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэх шалтгаангүйгээр нэг жилийн хугацаанд 4-өөс дээш удаа оролцоогүй бол
4.3.2.3.  Ашиг сонирхлын зөрчлөөр хандсан нь тогтоогдсон бол
4.3.2.4. Байгууллагын эрхэм зүйлсийг үл хүндэтгэсэн, байгууллагын ёс зүйд үл нийцсэн үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон бол
4.3.2.5. Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор нотлогдсон

4.3. Бүх гишүүдийн хурлын дэг.

4.3.1. Бүх гишүүдийн хуралд гишүүн бүр оролцоно.

4.3.2. Бүх гишүүдийн хурлыг Гүйцэтгэх захирал, түүнийг байхгүй тохиолдолд Итгэмжлэгдсэн этгээд удирдан явуулна.

4.3.3. Бүх гишүүдийн хурлын үеэр хэлэлцэх асуудлыг Гүйцэтгэх захирал, түүнийг байхгүй тохиолдолд Итгэмжлэгдсэн этгээд хурал болохоос ажлын 3 хоногийн өмнө танилцуулсан байна.

4.3.4. Бүх гишүүдийн хурлын хугацааг 2 - 3 цагийн дотор асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байхаар зохион байгуулна.

4.4.5. Бүх гишүүдийн хурлыг зохион байгуулах хэсэг товлосон цагаас 10 минутын өмнө бэлтгэл хангасан байна. Гишүүд хурлыг үл хүндэтгэх, хоцрох, ирц тасалдуулах, орхиж гарах зэрэг үйлдээс аль болох татгалзана. Бүх гишүүдийн хурлыг аливаа шалтгаанаар хоцрох, ирэхгүй, оролцохгүй байх тохиолдолд энэ тухайгаа Зохион байгуулах хэсэгт урьдчилан мэдэгдсэн байна.

4.4.6. Бүх гишүүдийн хурлын протоколыг нарийн бичгийн дарга хөтлөх бөгөөд хурал болсоноос хойш ажлын 3 хоногийн дотор гишүүдэд тараана.

4.5.7. Бүх гишүүдийн хуралд оролцож чадаагүй гишүүн хэлэлцсэн асуудлын талаарх мэдээллийг Нарийн бичгийн даргаас өөрийн санаачлагаар авч дараагийн хуралд бүрэн дүүрэн мэдээлэлтэй ирнэ.

4.5.8. Бүх гишүүдийн хурлын үеэр шийдвэр гаргах, санал хураах тохиолдолд оролцох гишүүдийн 51% -ийн ирцтэй байх ёстой бөгөөд олонхын санал асуулгаар шийдвэрлнэ. Хуралд гишүүн ирэхгүй тохиолдолд өөрийн саналыг урьдчилж өгч болно.

4.5.9. Бүх гишүүдийн ээлжит хурлаар үүрэг солилцож буй Гүйцэтгэх захирал тамга солилцох бөгөөд тухайн оны шилдэг гишүүдийг шалгаруулан урамшуулж болно.

4.6. Бүх гишүүдийн хурлын явц.
-    Байгууллагын уриа, зорилго тунхаглал унших
-    Зочин ба сонирхогч ирсэн тохиолдолд тэднийг танилцуулах (нэр, бизнес, албан ажил гэх мэт)
-    Шинэ гишүүн элсүүлэх
-    Санхүүгийн тайланг хэлэлцэх
-    Төлөвлөгөөт арга хэмжээг хэрэгжүүлэх
-    Зарын чанартай мэдээ мэдээлэх

5. Гишүүнээр элсүүлэх
5.1.  Гишүүнээр элсэх хүсэлтийг УЗ-ийн нарийн бичгийн дарга хүлээн авна.

5.2. Шинээр элсэх гишүүн нь байгууллагын дүрэм, журам, үйл ажиллагааны зорилгыг хүлээн зөвшөөрсөн, үндсэн ажилтан байна.

5.4. Гишүүнээр элсэж буй этгээдэд Байгууллагын албан ёсны гэрчлэх үнэмлэхийг ажлын 3 хоногийн дотор гаргаж хүргүүлнэ.

6.    Бусад зүйлс.
6.1. Энэхүү журамд өөрчлөлт оруулахаар гишүүд санаачлага гаргах бөгөөд өөрчлөлт оруулах эрх Байгууллагын нэгдсэн хуралдаанд хадгалагдана.