Мэндчилгээ

                                                         ТЭРГҮҮНИЙ МЭНДЧИЛГЭЭ

Сайн байн уу? Эрхэм Манлайлагч залуусаа,

Монголын, Моносын бахархал, бас эзэн нь болсон эрхэм ЗАЛУУ тантай байгууллагынхаа гишүүдийг төлөөлөн нар саатсан зуны дэлгэр цагт гар барин мэндчилж байгаадаа баяртай байна.

“Монос” группын хөгжил цэцэглэлтийн 20 жилийн ой дээр “Монос”-ын 21-н залуучууд хүсэл сонирхолоороо нэгдэн үүсэн байгуулагдаж, үе үеийн залуучуудын хамтын ажиллагаа, зүрх сэтгэл, үерхэл нөхөрлөлөөр хөгжин цэцэглэх шинэ үеийг бид эхлүүллээ.

Маргаашийн Манлайлагч гэсэн тодотголтойгоор байгууллагын анхдугаар хурлаар байгууллагын  нэрийг "Leaders of Tomorrow" гэж Монос группын дэргэдэх залуучуудын байгууллага хэмээн үзэл баримтлалаа тодотгон, үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байна.

Моносын ажиллагсадын багагүй хувийг залуучууд эзэлж байна. Тиймээс ч залуу хүний хөгжил ямар байхаас Монголын, Моносын ирээдүй хамаарах нь тодорхой юм.

Залуучуудын тулгамдаж буй асуудал, тэдний хүсэл мөрөөдөл нь манай байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэгч луужин болж байх учиртай.

Тиймээс ч бид залуучуудын маань сурч боловсрох, мэдлэг чадвараа дээшлүүлэх, баг хамт олон болж залуучуудынхаа баяр баясал, бас хүнд хэцүү мөчүүдээ хуваалцах хамгийн дотно анд найз тань байхыг хүсч, тантай учран золгож байна.

Хөгжлийн төлөө, бүтээн байгуулахын төлөө Залуу хүн Би шатаж, Та шатаж, Бид шатаж гэрэл гэгээ гаргахгүй бол хэн шатаж гэрэл гэгээ гаргах билээ.

Моносын залуусын зүрхэнд тархинд
Моносын минь маргаашийн хувь заяа зураастай!