Яаж үр бүтээлтэй шийдвэр гаргах вэ

Мөрөөдөл, итгэл үнэмшил хоёр бүтээн туурвихуйд чухал үүрэгтэй хэдий ч аливаа нөхцөлд бүтээлч шийдвэр гаргана гэдэг тэр чигээрээ урлаг бөгөөд түүнд суралцаж, ур чадвараа улам бүр хөгжүүлэх бололцоо хүн бүрийн өмнө нээлтэй бий. Та ширээний теннис тоглосоор байх юм бол тоглох чадвар чинь дээшлээд ирдгийн нэг адил асуудалд бүтээлч хандах дадлага хийснээрээ өөрийн бүтээлч зан үйлийг хөгжүүлэн төгөлдөржүүлж чадах болно. Хэрэв менежер хүн өдөр бүр бүтээлч аргад суралцах юм бол амжилтанд хүрэх нь гарцаагүй.

Бүтээлчээр хандаж шийдвэр гаргадаг болохын тулд эн түрүүнд бичигдээгүй дүрэм гэдгээс салах хэрэгтэй. Олонх менежерүүд ямар нэг бүтээлч шийдвэр гаргахын тулд ширээний ард удаан сууж, үзэг цаастай зууралдах нь элбэг. Гэтэл хүүхдийн тоглоомын дэлгүүрээр орж, цэвэр агаарт зугаалах нь үүнээс хавьгүй үр дүнтэй. Иймээс бүтээлч шийдвэр гаргаж сурахыг чин сэтгэлээсээ эрмэлзэж байгаа менежерүүдэд дараах аргуудыг санал болгох гэсэн юм. Үүнд:
а. Хүүхэд шиг л байж сур. Ер нь энэ бол бүтээлчээр сэтгэж амьдрахын хамгийн чухал зүйл. Бүтээлч байх гэдэг бол насны онцлогтой холбоотой асуудал. Калифорнийн үзэм үйлдвэрлэлийн удирдах товчоо энэ зөвлөгөөг хүлээн авч шууд л “I Heard It through the Grapevine” нэртэй “үзэмнүүдийн бүжиг” хэмээх олонд алдаршсан хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бэлээхэн жишээ бий.

б. Дахин давтагдашгүй байж сур. Хамгийн гайхамшигтай шинэлэг санаа, оновчтой шийдвэр гол төлөв бусад хүмүүс хэрхэн хүлээн авах бол хэмээн биеэ бариад байдаггүй хүмүүсээс л гардаг жамтай. “Pringles” пүүсийн удирдлагууд Вильям Гордонд зориуд хандаж төмсний хатаасан чанамалыг илүү нягтралтай, хугарахгүйгээр савлах арга олохыг хүссэн байна. Ингээд Гордон багаа бүрдүүлж аваад л ажилдаа орсон хэрэг. Гэтэл нэг өдөр хэн нэг нь төмсний хатаамлууд яг л хатсан навчнуудын адилаар нэгийг нь нөгөө дээр нь давхарлахаар хугарч эвдэрч байгааг ажиглажээ. Тэрээр нойтон навчнуудыг яаж ч давхарлан боосон хугарахгүй шүү дээ гэж дуу алдахыг бүгд сонсож байлаа. Ингээд л төмсний хэрчмүүдийг хатаасны дараа биш харин бүр нойтон үед нь шахаж боох хэрэгтэй гэдэг нь тодорхой болоод орхижээ.


 в. Та өөрийн суудлаа үе үе өөрчил, заримдаа ширээнийхээ цаад талд сууж бай. Хэрэв та өдөр бүр нэг л хэвийн үйлдлүүдийг гүйцэтгээд байдаг бол асуудалд бүтээлч хандаж сурах аргагүй. Менежер хүн нэг хэвийн ажил үүргийг огт өөр өөр байр сууринаас шийдэхийг оролдож, эрэл хайгуул хийж эхэлсэн нөхцөлд л бүтээлч уур амьсгалын дунд орж явчихдаг.
г. Бусдын үлгэр дууриаллаас бүтээлч суралц. Тухайлбал, “New-lett-Packard” пүүсийн жишээнээс суралцаж болох юм. Тус пүүс “Хэрэв, энэ…”, “Юу, яагаад…?” гэсэн нэртэй зар сурталчилгааны газар байгуулан ажиллуулж амжилтанд хүрчээ. Үнэхээр энэ явцад хүмүүсийн сэтгэн бодох идэвх өрнөж, олон шинэлэг, бүтээлч санаа дэвшүүлэх болсон нь сонин.
д. Бусдын яриаг дээд зэргээр анхааралтай сонсож сур. Менежер хүн бүх асуултанд заавал өөрөө хариулт өгөх ёстой гэж эндүүрэх явдалгүй. Ямар нэг чухал санаа гаргахын тулд хэдэн арав, зуун санааг сонсож, тэдгээрийн дундаас сонгох нь зайлшгүй хийх хэрэгтэй алхам. Өөрөөр хэлбэл хэдийчинээ олон санаа дэвшигдэж байна, тэр хэмжээгээр амжилтанд хүрэх бололцоо байгаа гэсэн үг. “Southern California Edison” пүүс өөрийн ажилтнуудыг менежертээ хандан шинэ санаагаа хэлж байхыг онцгойлон урамшуулснаар илүү амжилтанд хүрчээ.

No comments:

Post a Comment