Дэлхийн шилдэг брэндийн нэрний учир

Apple Computers

Үүсгэн байгуулагч Стив Жобс алиманд дуртай байжээ. Компанийн нэр олох гэж 3 сар болсон тул оройны 17 цаг хүртэл нэр бодож олохгүй бол компаниа Apple Computers гэж нэрлэнэ шүү хэмээн хамтрагчдаа сүрдүүлж байсан нь ёсоор болсон байна.


CISCO

Хүмүүс энийг товчилсон үг гэж боддог боловч үнэндээ Сан Франциско гэдгийн сүүлийн хэсэг юм.

Compaq

Компьютер гэдгийн COMp, жижиг бvхэл обьектийг хэлсэн PAQ гэсэн үгний нийлбэр.

Corel

Corel брэндYүсгэн байгуулагч доктор Майкл Коупландын нэрнээс үүсэлтэй. COwpland REsearch Laboratory гэсэн үгний товчлол.

Google

Анх 'Googol' гэсэн нэр өгөөд L үсгийн ард 100 нойл тавихаар тооцоолсон байжээ. Гэвч хөрнгө оруулагчид төслөө танилцуулсны дараа Станфордын төгсөгч Сергей Брин, Ларри Пэйж нарт ирсэн чекэн дээр 'Google' хэмээн андуурч бичсэн байжээ.

Hotmail

hotmail-ийг Yvсгэгч Жак Смит дэлхийн хаанаас ч хамаагүй вэб ашиглан и-мэйл хаяг руугаа орох боломжийг санаачилжээ. Сабир Бхатиа шуудангийн үйлчилгээ үзүүлэх бизнес төлөлвлөгөө боловсруулчаад маш олон төрлийн “mail” гэж төгссөн нэрнүүдийг туршиж үзсээр эцэст нь hotmail дээр тогтжээ. Энэ нь вэб хуудас бичихэд ашиглагддаг HTML хэлийг хэлсэн юм байна. Анх HoTMaiL гэж бичигддэг байжээ.

Hewlett Packard

Билл Хэвлэтт, Дэйв Пакард хоёр хэнийх нь нэр өмнө нь орохыг шийдэхээр зоос хаяж шодож байсан байна.


Intel

Боб Нойс, Гордон Мур нар компаниа Мур Нойс 'Moore Noyce' гэж нэрлэхийг хvсэж байсан боловч нэгэн зочид буудлын сvлжээ тийм нэрийг авсан байсан тул INTegrated ELectronics гэдэг үгний товчлолыг сонгосон байна.

Motorola

Motorola-г үүсгэн байгуулагч Пол Галвин автомашины радио үйлдвэрлэж эхлэхдээ ийм нэр бодож олсон. Тэр vеийн радио үйлдвэрлэгч алдартай компани нь Виктрола гэж байжээ. Манайхны Бягтруул гээд байдаг нөгөө эгшигт хайрцаг.

ORACLE

Ларри Эллисон, Боб Оатс хоёр ТТГ (Тагнуулын Тєв Газарт) төслийн зөвлөхөөр ажиллаж байжээ. Төслийнх нь нэр Оракл (Зєнч гэсэн утгатай) гэдэг байсан байна. IBM – ийн шинэхэн бичсэн SQL кодын хэрэглээг дэмжих зориулалттай төсөл байж. Төслийг зогсоосны дараа Ларри, Боб хоёр хийсэн юмаа олон түмэнд таниулахаар шийдэж ийм нэртэй компани байгуулжээ.

Sony

Латины 'sonus' буюу дуу чимээ, Америк хар ярианы 'sonny' буюу ирээдүйтэй залуу хүн гэсэн утгатай үгнүүдээс үүссэн.

SUN

Стэнфордын Их Сургуулийн 4 найзын үүсгэн байгуулсан компанийн нэр Stanford University Network гэсэн үгний товчлол юм. Андреас Бехтолшайм микрокомпьютер бүтээж, Винод Хошла түүнийг элсүүлж, Скотт МакНили түүнд үндэслэсэн компьютер үйлдвэрлэж, Билл Жои түүнд нь зориулсан UNIX суурьтай Yйлдлийн Систем зохиосон байна.

Yahoo!

“Гулливерын аялал” номон дээрээ Жонатан Свифт энэ үгийг анх хэрэглэжээ. Жерри Янг, Дэвид Фило хоёр өөрсдийгөө Яахуу гэж боддог байсан тул энэ нэрийг сонгожээ.

1 comment:

  1. Casinos in the UK - How to find good games - GrizzGo
    So, หาเงินออนไลน์ what do ventureberg.com/ we mean by “casinos in the UK”? to find septcasino.com a sol.edu.kg casino and live casino games gri-go.com on a mobile phone device in 2021.

    ReplyDelete