Бидний наадам

“Монос” группын ажиллагсдын “Бэсрэг наадам” 2011 оны 06 сарын 25-26-ний өдрүүдэд “Архи үгүй, Айрагтай” наадам Дуган хад амралт жуулчны баазад болж өндөрлөлөө. Уртын дуучид үндэсний хувцасаараа, хүчит бөхчүүд зодог шуудгаараа гоёж, мэргэн харваачид нумаа хөвчилж оролцсон дэнж хотойлгосон сайхан наадам боллоо.

“Монос” группын дэргэдэх залуучуудын “Leaders of Tomorrow” клуб бие даан зохион байгуулж, мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн “Архигүй Монгол” хөдөлгөөнд нэгдсэн гэдгээ батлан харуулж Архигүй Бэсрэг наадмыг анх удаа зохион байгуулж чадсанаараа онцлог байлаа.

Нээлтийн ажиллагаанд Монос Групп-н 3-н шилдэг ажилтан туг өргөх ёслолд оролцож, МоносГрупп-н IT инженер Жавхлан Моносын Сүлд дууг дуулж эгшиглүүллээ.

Тус наадамд 500 ажиллагсад оролцож, наадамчин дундаас залуу 32 хүчит бөх уран мэхийг уралдуулан зодоглож “Монос” группын начин, заан, арслан цолтонгууд тодорсон нь түүхэн мөч байлаа.

1.   Монос Групп-н хуулийн зөвлөх Д.Ганзориг 5 даван түрүүлж Арслан цол, тэмдэг, үнэмлэх, мөнгөн шагналаар
2.   МоносФарм Трейд ХХК-ийн жолооч А.Ганхүү үзүүрлэж Заан цол, тэмдэг, үнэмлэх, мөнгөн шагналаар
3.  МоносФарм Трейд ХХК-ийн ажилтан Б.Бат-Ундрал шөвгийн 4-т үлдэж Начин цол, тэмдэг, үнэмлэх, үнэ бүхий зүйлээр
4. Монос Косметикс ХХК-ийн Маркетингийн албаны дарга Э.Эрболд шөвгийн 4-т үлдэж Начин цол, тэмдэг, үнэмлэх, үнэ бүхий зүйлээр шагнуулж наадамчин олноо баясгалаа.

8 харваач Цэц Мэргэнээ сорьсоноос МоносФарм Трейд ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Ш.Мухамеджан товхоо онож залуу хүний эрч хүч, хийморь өөдөө байгаагаа харууллаа.

Оройны арга хэмжээнд Night Train амьд хөгжмийн хамтлаг дуулж, Монос Улаанбаатар ХХК-ийн Маркетингийн менежер Занданхүү тайзан дээр гитар тоглож, Моносын 3-н дуучин Г.Баянмөнх, У.Рэнцэндорж, Жавхлан нар дуулсан нь яахын аргагүй тэр оройны сюрприз байлаа.

Моносчууд бид эртэч гэдгээ харуулж өглөө эртлэн босч хөгжмийн аянд Гимнастикаа хийн чилээгээ гаргаж оюун ухаан сорьсон АХА тэмцээнд оролцсон. Тэмцээнд 100 гаруй хүн оролцсоноос МоносУлаанбаатар ХХК-ийн ажилтан Оюунчимэг бусдыгаа хошуучлан тэргүүлж шагналын эзэн болсон.

Мөн Эмэгтэй дартсын тэмцээн зохион байгуулж

1.       Ундармаа /Монос Улаанбаатар/  – Тэргүүн байр /Санофи Авентис пүүсийн нэрэмжит шагнал/
2.       Сувд /Монос Дээд сургууль/  – Дэд байр /Санофи Авентис пүүсийн нэрэмжит шагнал/
3.       Эрдэнэтунгалаг /МоносФарм Трейд/  – Гутгаар байр /Санофи Авентис пүүсийн нэрэмжит шагнал/ эзэлж шагналын эзэд болсон.

Үзэгчдийн дундах тэмцээнд У.Рэнцэндорж /Монос Групп/ хошуучиллаа.

Багууд хоорондын тэмцээнд /Киноны сэдвээр жүжигчилсэн тоглолт/

1.       Монос ЭСХ “Мандухай Сэцэн Хатан” киноны үзүүлбэрээр– Тэргүүн байр /Шарсан торой, үнэ бүхий зүйл/
2.       Монос Фарм ХХК “Зэрэг Нэмэхийн өмнө” киноны үзүүлбэрээр– Дэд байр /Шарсан Цацагт хяруул, үнэ бүхий зүйл/
3.       Монос ХаусХолд ХХК  “Сэрэлт” киноны үзүүлбэрээр– Гутгаар байр /Шарсан тахиа, үнэ бүхий зүйл/

Эмэгтэй Сумо бөхийн тэмцээнд

1.       Эрдэнэ-Оюун /МоносФарм Трейд/  – Тэргүүн байр /Астеллас пүүсийн нэрэмжит шагнал/
2.       Ууганчимэг /Монос Фарм/  – Дэд байр /Астеллас пүүсийн нэрэмжит шагнал/
3.       Байгалмаа /Монос Улаанбаатар/  – Гутгаар байр /Астеллас пүүсийн нэрэмжит шагнал/

“Спиртийг тэвчье – Спортыг дэмжье”


Хүндэтгэсэн,
Зохион байгуулах комисс

1 comment:

  1. ¿íýõýýð òàñàðõàé ãî¸ áîëñîí ø¿¿ òà íàðòàà áàÿðëàëàà ãî¸ çîõèîí áàéãóóëñàíä

    ReplyDelete