
Гэр бүлээ жаргаана гээд л гүйгээд л байсан. Нэг сэхээ ороход хүүхэд чинь танихгүй болчихсон байх вий. Өнгөрсөн хойно эргээд харсан чинь хамгийн чухад зүйлсдээ цаг зав гаргалгүй өнгөрөөсөн байх вий гэдгээ эргэн нэг санаж сайтар нэг бодохтун.
Ашиг алдрын зэрэг хөөж яахан гүйцэх билээ. Аминч хүслийн цангааг тайлж яахан барахав. Мөнгөөр аргаж болдоггүй мөнх бусыг сайтар сана. Өнгөөр хуурч болдоггүй үйлийн үрийг бодолтой. Тиймээс өнчин доройг асарч үрийн буянаа сайтар нэм. Өтгөс буурайг өргөж насны буянаа хурааж хайрла.
Та бид юмс үзэгдлийн талаарх өөрийн төсөөллөө тухайн юмсын мөн чанар мэтээр дүгнэдэг билээ. Эдгээр дүгнэлтээс зан авир, хандлага төрдөг бөгөөд хэрвээ та амьдралдаа жижиг сажиг өөрчлөлт хийх гэж байгаа бол зөвхөн хандлага, зан авираа сайтар ухаар. Тиймээс хамгийн сайн найз тань та өөрөө. Бас хамгийн муу дайсан нь та өөрөө гэдгээ бод.
Доорх тоглуулагчаар сонсоорой.
Доорх тоглуулагчаар сонсоорой.
Ukhaaral
No comments:
Post a Comment