Цаг хугацаа

Өглөө бүрийг би дансандаа 86400 төгрөгтэй эхэлнэ.
Энэ банкны нэр бол цаг хугацаа. Аз жаргалтай амьдрал мөнхийн хувь заяаныхаа эзэн нь байхын тулд олдсон энэ эрдэнэсээ ухаалгаар хөрөнгө оруулж чадвал би өөрөө л хожино. Энэхүү хөрөнгийг хэмнэж болдоггүй бөгөөд алдаж болохгүй. Бас буцааж болдоггүй бөгөөд маргааш өнөөдрөөс илүү их цаг эзэмших болно гэдэг бодол байхгүй билээ. Амьдрал хэмээх тоглоомд эрх тэгш хэмжээний талбарыг буй болгодог юм.


Тиймээс цаг хугацааг өөрчлөх боломжгүй учир цаг хугацаанд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй болов уу. Бүхий л хүнд адилхан 86400 секунд байдаг. Тиймээс 24 цагтаа л багтаж амьдар. Хэрвээ би өдөр бүрийн орлого болох 24 цагаа зөв зарцуулахгүй л юм бол цаг хугацаа эрэг дагасан гол мэт урсан өнгөрөх болно.
Тиймээс би ажиллаж хөдөлмөрлөхөд цаг гаргана. Энэ бол амжилтын үндэс.
Би эргэн дурсахад цаг гаргана. Энэ бол хүч чадлын эх булаг.
Би тоглож наадахад цаг гаргана. Энэ бол залуу байхын нууц.
Би уншиж мэдэхэд цаг гаргана. Энэ бол эрдэм мэдлэгийн үндэс.
Би өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргана. Энэ бол бүх асуултын минь хариулт билээ.
Нэг минутын үнэ цэнийг мэдье гэвэл онгоцноос хоцорсон хүнээс асуу. Нэг секундын үнэ цэнийг мэдье гэвэл ослоос амьд гарсан хүнээс асуу. Нэг долийн үнэ цэнийг мэдье гэвэл олимпийн мөнгөн медальтнаас асуу.
Бурханд шүтэх эс шүтэхийн хооронд ганц хором. Буруу зөвийн агшинд ганц хором. Энэ богино хормыг эрдэнэс мэт цэгнэ. Эцсийн үр дүнд амьдралын утга ганц хором.

Доорх тоглуулагчийг ажиллуулж сонсоорой.

Time

No comments:

Post a Comment