2011 оны 5-р сарын 19-ны өдрийн Пүрэв гарагт МоносГрупп-ын ТОП болон Дунд шатны менежерүүдэд МоносГрупп-н Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар “Амьдрах ухаан-Хувийн зохион байгуулалт” сэдвээр 2:00 цагийн лекцийг уншлаа. Бидний урилгаар ирж сонирхолтой лекц уншсан Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар таньд Leaders of Tomorrow ТББ-ын удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлье. Лекц нь бидэнд өнөөдөр ус агаар мэт дутагдаад байгаа цагийн зөв хуваарилалт, хувь хүний хандлага, дадал зуршлын талаар ярьсанаараа онцлог, сонирхолтой, өгөөжтэй байж чадлаа. Мөн газрын зургаа зөв зураагүй хүн төөрөгдөлд хүрдэг, зорилгогүй хүнд тэмүүлэл байдаггүй гэсэн олон сайхан санаануудаар баялаг байлаа.

No comments:
Post a Comment