2011 оны 5-р сарын 10-ны өдрийн Мягмар гарагт МоносГрупп-ын Захиралууд болон ТОП менежерүүд, төлөөлөгчийн газрын захиралуудад Монголын шилдэг Лектор эдийн засагч Д.Жаргалсайхан “Шинэ эриний-Шинэ манлайлагч” сэдвээр 1:30 цагийн лекцийг уншлаа. Лекцийнхээ нэрийг Манай залуучуудын байгууллагын нэр /Leaders of Tomorrow/-ээр нэрлэсэн нь бас их сайхан санагдаж байлаа. Лекцийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон салбар компаниудын захиралууд, ТОП менежерүүд, төлөөлөгчийн газрын захиралууддаа талархаж буйгаа илэрхийлье. Мөн бидний ажилд үнэлэлт дүгнэлт өгч цаашдын зохион байгуулах ажилд маань үнэтэй зөвлөгөө өгсөн МоносГрупп-н Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар болон Гүйцэтгэх захиралууд, төлөөлөгчийн газрын хамт олондоо дахин талархаж байгаагаа илэрхийлье.

No comments:
Post a Comment