Time Management

2011 оны 5-р сарын 7-ны өдрийн Бямба гарагт МоносГрупп-ын 200 ажилтанд Монголын шилдэг Лектор эдийн засагч Д.Жаргалсайхан “Time Management”  сэдвээр 1:30 цагийн лекц, МоносКосметик ХХК-ийн Маркетингийн албаны дарга, Leaders of Tomorrow клубын Удирдах зөвлөлийн гишүүн Э.Эрболд “American Smile” сэдвээр 1:00 цагийн сонирхолтой лекцүүдийг уншлаа. Лекцийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон салбар компаниудын ажиллагсаддаа талархаж буйгаа илэрхийлье. Эдийн Засагч Д.Жаргалсайханы лекц нь бидэнд өнөөдөр ус агаар мэт дутагдаад байгаа цагийн зөв хуваарилалт, хувь хүний хандлага, дадал зуршлын талаар ярьсанаараа онцлог, сонирхолтой, өгөөжтэй байж чадлаа. Манай залуучуудын байгууллагын зохион байгуулсан анхны томоохон арга хэмжээ байснаараа мөн онцлог байлаа. Дараа дараагийн үйл ажиллагаанууд үүнээс илүү чанартай, өндөр хэмжээнд зохион байгуулагдана гэдэгт бид итгэл төгс байна.

Лекц сонсох нэг хэрэг түүнийг МоносГрупп-н бүх ажиллагсадад ойлгуулах, хэрэгжүүлэх бүр том ажил тул та бүхэн мэдээллээ бусаддаа түгээж ажил хэрэг болгохыг бид хичээнгүйлэн хүсч байна.
Бидний дараа дараагийн үйл ажиллагаанд та бүхэн идэвхтэй оролцохыг уриалж байна.











































1 comment:

  1. ene surgalt yostoi goe bsan shuu ta buhend amjilt husie

    ReplyDelete