Павел Качински бол польшийн шог зураач залуу (1976 онд төрсөн). Уран бүтээлийнхээ гарааг 2006 оноос шог зураг хэлбэрээр туурвиж эхэлжээ. Тэрээр орчин үеийн нийгэм, түүний эрээн бараан амьдрал, уламжлал шинэчлэлийг хошин хэлбэрээр харуулж чаддагаараа дэлхий дахинаа танигдах болсон. Түүний зургийн техник, ур чадвар тийм өндөр бус ч гэлээ хэлэх гэсэн утга санаа гүнзгий агаад гашуун инээд, хорон үгийн гайхалтай хоршил болж чадсаныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нийгмийн олон талт, нарийн төвөгтэй асуудлыг ийнхүү шог зургаар дамжуулан илэрхийлж чадна гэдэг хэн бүрт заяах авъяас биш гэдгийг ч хэлэх нь зүйтэй. Энэ залууг хэрхэн сэтгэж бүтээж буйг хараад атаархах сэтгэл яахын аргагүй төрөв.