Showing posts with label Чөлөөт цаг. Show all posts
Showing posts with label Чөлөөт цаг. Show all posts

Бидний наадам

“Монос” группын ажиллагсдын “Бэсрэг наадам” 2011 оны 06 сарын 25-26-ний өдрүүдэд “Архи үгүй, Айрагтай” наадам Дуган хад амралт жуулчны баазад болж өндөрлөлөө. Уртын дуучид үндэсний хувцасаараа, хүчит бөхчүүд зодог шуудгаараа гоёж, мэргэн харваачид нумаа хөвчилж оролцсон дэнж хотойлгосон сайхан наадам боллоо.

“Монос” группын дэргэдэх залуучуудын “Leaders of Tomorrow” клуб бие даан зохион байгуулж, мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн “Архигүй Монгол” хөдөлгөөнд нэгдсэн гэдгээ батлан харуулж Архигүй Бэсрэг наадмыг анх удаа зохион байгуулж чадсанаараа онцлог байлаа.

Явган аялал


2011 оны 5 сарын 21-ний өдөр Богд Хан уулын ноён оргил Цэцээ гүнрүү Монос Групп-н ажиллагсадын төлөөлөл 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй явган аялал хийлээ. Бидний аялал Төр хурхын амнаас эхэлсэн боловч маш их бартаа саадыг тууллаа.