Showing posts with label Сэрж буй Монгол. Show all posts
Showing posts with label Сэрж буй Монгол. Show all posts

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмнээсээ уучлалт гуйлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн баярт зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэллээ. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
            
   

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд,

УИХ, Засгийн газрын эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид, хатагтай ноёд оо,

   
Өнөөдөр та бид Монгол улсад, магадгүй өнгөрсөн зуунд тохиосон хамгийн чухал  түүхэн үйл явцын тухай ярилцаж, гүн хүндэтгэл үзүүлэхээр цуглаад байна. Монгол төрийн хүндэт хоймроос эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг нийт ард түмэндээ болон хөрш улс орнууд, манай улстай дипломат, найрсаг харилцаатай, хамтын ажиллагаатай нийт улс гүрэн, байгууллага, хамт олонд хүргэж байгааг минь хүлээн авна уу. Аливаа улс үндэстэнд түүний эрх эрх чөлөөт, бие даасан байдал нь хамгийн эрхэмд тооцогддог. Монголчууд дор бүрнээ, айл аймаг, хотол үндэстэнээрээ эрх чөлөөтэй, эн тэнцүү, тэгш харилцаатай байж хөгжин дэвжихийг эрхэмлэж ирсэн.

Нөхөрлөл

Найзаа сонгоход цаг зав зарах хэрэгтэй. Нөхөрлөлийг таслахад бүр их цаг зав хэрэгтэй. Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ. Хагацашгүй хань нөхөддөө марташгүй муу үгийг бүү хэл. Хичнээн ойр дотно байлаа ч гэсэн хамгийн сайн найзууд нэг нэгнийгээ гомдоох үе байдаг бөгөөд тэднийг өршөөж сурах ёстойгоо сайтар бод. Заримдаа зөвхөн бусдыг уучлах нь хангалтгүй байдаг юм. Хүн өөрийгөө ч гэсэн уучилж сурахыг хичээгтүн. 

Зүтгэл

Үүрийн 5 жингээр гөрөөс босоод хамгийн хурдан арслангаас хурдан гүйхгүй бол үхнэ гэдгээ мэддэг. Араатны хаан арслан өглөө босохдоо хамгийн хурдан гөрөөсийг гүйцэж барихгүй бол өлсөж үхнэ гэдгээ мэддэг. Алтан нар уулын цаанаас тусахад арслан ч бай гөрөөс ч бай гүйхгүй бол болохгүй гэдгийг мэдэрдэг.

Ухаарал


Бусдын гэмийг намрын үүл мэт илбэмз. Өөрийн гэмийг нарийн тоос төдий үл шинжлэх хүмүүн бид завгүй амьдралын хэмнэл дунд юуны төлөө өдөр шөнөгүй гүйлдэцгээнэ вэ. Аз жаргалын төлөө гэсэн атлаа хажууханд байх аз жаргал, баяр баясгаланг анхаарах ч анзаарах ч сөхөөгүй амьдраад л. Үнэндээ бол амьдрах ч завгүй амьдрал. 

Цаг хугацаа

Өглөө бүрийг би дансандаа 86400 төгрөгтэй эхэлнэ.
Энэ банкны нэр бол цаг хугацаа. Аз жаргалтай амьдрал мөнхийн хувь заяаныхаа эзэн нь байхын тулд олдсон энэ эрдэнэсээ ухаалгаар хөрөнгө оруулж чадвал би өөрөө л хожино. Энэхүү хөрөнгийг хэмнэж болдоггүй бөгөөд алдаж болохгүй. Бас буцааж болдоггүй бөгөөд маргааш өнөөдрөөс илүү их цаг эзэмших болно гэдэг бодол байхгүй билээ. Амьдрал хэмээх тоглоомд эрх тэгш хэмжээний талбарыг буй болгодог юм.

Бодол

Өдөр бүрийнхээ бодол санаагаар өөрийнхөө амьдралыг бүтээ
Өдөр бүрийнхээ хандлагаар өөрийнхөө ирээдүйг бүтээнэ
Яг энэ цаг мөчид би ч бас амьдралаа бүтээж байна
Би энэ хорвоод ямар нэгэн утга учиртай ирсэн
Учир нь миний өөрийн сэтгэлийн хүчин чадлаар хүсэл мөрөөдлөө биелүүлэх хувьтай хүн нь би өөрөө
Миний амжилт, миний алдаа онооны аль аль нь авьяас чадвар, эр зориг, дотоод чадвахынхаа тухайд юу бодож хэрхэн үнэлж явдаг тэр санаа бодлын минь үр дүн.