2011 оны 5-р сарын 10-ны өдрийн Мягмар гарагт МоносГрупп-ын Захиралууд болон ТОП менежерүүд, төлөөлөгчийн газрын захиралуудад Монголын шилдэг Лектор эдийн засагч Д.Жаргалсайхан “Шинэ эриний-Шинэ манлайлагч” сэдвээр 1:30 цагийн лекцийг уншлаа. Лекцийнхээ нэрийг Манай залуучуудын байгууллагын нэр /Leaders of Tomorrow/-ээр нэрлэсэн нь бас их сайхан санагдаж байлаа. Лекцийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон салбар компаниудын захиралууд, ТОП менежерүүд, төлөөлөгчийн газрын захиралууддаа талархаж буйгаа илэрхийлье. Мөн бидний ажилд үнэлэлт дүгнэлт өгч цаашдын зохион байгуулах ажилд маань үнэтэй зөвлөгөө өгсөн МоносГрупп-н Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар болон Гүйцэтгэх захиралууд, төлөөлөгчийн газрын хамт олондоо дахин талархаж байгаагаа илэрхийлье.
БИД ШИНИЙГ СЭДЭГЧ БАЙНА. БИД МЭДЛЭГЭЭРЭЭ КОМПАНИА ХӨГЖҮҮЛЭГЧ БАЙНА. БИД БЭРХШЭЭЛ СААДЫГ ХАМТДАА ТУУЛНА. БИД АМЖИЛТ ЯЛАЛТЫГ БАГААРАА БҮТЭЭНЭ. БИД БҮГДЭЭРЭЭ МАНЛАЙЛАГЧ БАЙНА.
Showing posts with label Сургалт. Show all posts
Showing posts with label Сургалт. Show all posts
Амьдрах ухаан
2011 оны 5-р сарын 19-ны өдрийн Пүрэв гарагт МоносГрупп-ын ТОП болон Дунд шатны менежерүүдэд МоносГрупп-н Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар “Амьдрах ухаан-Хувийн зохион байгуулалт” сэдвээр 2:00 цагийн лекцийг уншлаа. Бидний урилгаар ирж сонирхолтой лекц уншсан Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар таньд Leaders of Tomorrow ТББ-ын удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлье. Лекц нь бидэнд өнөөдөр ус агаар мэт дутагдаад байгаа цагийн зөв хуваарилалт, хувь хүний хандлага, дадал зуршлын талаар ярьсанаараа онцлог, сонирхолтой, өгөөжтэй байж чадлаа. Мөн газрын зургаа зөв зураагүй хүн төөрөгдөлд хүрдэг, зорилгогүй хүнд тэмүүлэл байдаггүй гэсэн олон сайхан санаануудаар баялаг байлаа.
Time Management
2011 оны 5-р сарын 7-ны өдрийн Бямба гарагт МоносГрупп-ын 200 ажилтанд Монголын шилдэг Лектор эдийн засагч Д.Жаргалсайхан “Time Management” сэдвээр 1:30 цагийн лекц, МоносКосметик ХХК-ийн Маркетингийн албаны дарга, Leaders of Tomorrow клубын Удирдах зөвлөлийн гишүүн Э.Эрболд “American Smile” сэдвээр 1:00 цагийн сонирхолтой лекцүүдийг уншлаа. Лекцийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон салбар компаниудын ажиллагсаддаа талархаж буйгаа илэрхийлье. Эдийн Засагч Д.Жаргалсайханы лекц нь бидэнд өнөөдөр ус агаар мэт дутагдаад байгаа цагийн зөв хуваарилалт, хувь хүний хандлага, дадал зуршлын талаар ярьсанаараа онцлог, сонирхолтой, өгөөжтэй байж чадлаа. Манай залуучуудын байгууллагын зохион байгуулсан анхны томоохон арга хэмжээ байснаараа мөн онцлог байлаа. Дараа дараагийн үйл ажиллагаанууд үүнээс илүү чанартай, өндөр хэмжээнд зохион байгуулагдана гэдэгт бид итгэл төгс байна.
Лекц сонсох нэг хэрэг түүнийг МоносГрупп-н бүх ажиллагсадад ойлгуулах, хэрэгжүүлэх бүр том ажил тул та бүхэн мэдээллээ бусаддаа түгээж ажил хэрэг болгохыг бид хичээнгүйлэн хүсч байна.
Бидний дараа дараагийн үйл ажиллагаанд та бүхэн идэвхтэй оролцохыг уриалж байна.
Subscribe to:
Posts (Atom)
