Showing posts with label Хүний нөөц. Show all posts
Showing posts with label Хүний нөөц. Show all posts

Байгууллагын соёл

Байгууллагын соёл гэдэг нь тухайн байгууллагын сэтгэлзүй, үзэл хандлага, туршлага, итгэл үнэмшил, үнэт зүйлсийн цогцыг хэлнэ. Судлаачид үүнийг янз бүрээр тодорхойлдог. “Байгууллагын ажилтнууд болон бүлгүүдийн нийтээрээ хүлээн зөвшөөрч, дагаж байгаа, үүний зэрэгцээ бие биетэйгээ болон хувь нийлүүлэгчидтэй харьцах харилцааг зохицуулагч үнэт зүйл, хэм хэмжээнүүдийн цогцыг хэлнэ” гэсэн тодорхойлолт байна.

Байгууллагын соёл, компанийн соёл хоёр яг адил биш. Компанийн соёл гэдэг нь компанийг онцгой, дахин давтагдашгүй болгож байгаа үнэт зүйлс, хэм хэмжээ, уламжлал, утга учир бүхий зүйлсийн нийлбэр байдаг бөгөөд компанийг үндэслэгчийн алсын харааг биежүүлдэг утгаараа байгууллагын зан араншин гэгддэг. Компанийн соёлын үнэт зүйлс компанийн ёсзүйн стандартаас гадна менежерүүдийн зан үйлд нөлөөлдөг. Байгууллагын соёлоос ялгаатай нь компанийн соёлыг импортлож болдог. Жишээлбэл компьютерийн инженерүүд мэргэжил нэгтнүүдээсээ туршлага, мэргэжлийн үг, зан ааш сураад тэр нь эргээд компанид нөлөөлж болно.

Хүний нөөцийн менежемент ба орчин үе

Хэрхэн эртэч хүн болох вэ

Хүн амьдралынхаа 3/1-ийг унтаж өнгөрөөдөг. Харин амжилтанд хүрсэн хүмүүсийн ихэнх нь дээрх алдагдаж буй хугацааг хэмнэж чадсанаар өөдрөг өрнүүн, хангалуун сайн амьдралыг бий болгож чадсан байна. Өдгөө манай ихэнх компаниуд ажилтнуудынхаа ажлаас хоцролттой байнга "ДАЙН" зарлаж байдаг.Тэгвэл энэ удаад тэрхүү эртэч ажилтнуудтай болох тулаанд тус болох 7 дүрмийг санал болгож байна.
1. Огцом  өөрчлөлт битгий хий.
Өглөө босдог цагаасаа бага багаар 5,10,15 минутны өмнө сэрүүлгээ тавьж сэрэх. Хэдэд босохоор төлөвлөсөн тэр цаг хүртлээ өдөр болгон минут минутаар ахиулах.

Хүний оюун ухааныг хэмжих 10 үзүүлэлт

1. IQ-intelligence quotient. Танин мэдэхүйн оюун ухааныг хэмжих суурь ойлголт IQ нь тунгаан бодох, асуудлыг шийдвэрлэх, шинэ материал судлах чадварыг илэрхийлнэ. Өндөр хөгжилтэй орнуудын алдартай корпорациуд ажилтан авахдаа IQ-г нь шалгаж авдаг. Тухайлбал: Дэлхийн програм хангамжийн салбарт тэргүүлж буй Microsoft корпораци 120-с дээш IQ-тай программистыг ажилд авдаг байна. АНУ тэргүүтэй өндөр хөгжсөн орны нэр хүндтэй их сургуулиудад элсэх үндсэн нөхцөл нь оюуны чадварын ерөнхий тестийн (SAT, GRE) босго оноог давах буюу IQ өндөр байх явдал юм. Монгол Улсын боловсролын тогтолцоо 2004 оноос SAT, GRE шалгалтуудыг авч, оюуны чадварыг илүүтэй үнэлэх болж байна. Эрдэмтдийн судалгааны үр дүнд хүн төрөлхтний 0,4% нь 140-өөс дээш IQ-тай буюу сод ухаантай, 0,4% нь 70-аас доош IQ-тэй буюу оюун ухааны хомсдолтой бөгөөд бусад 99.2% нь оюуны чадварын хувьд ерөнхийдөө ижил байдгийг тогтоожээ.