Showing posts with label Мэдээлэл. Show all posts
Showing posts with label Мэдээлэл. Show all posts

Хөрөнгийн зах зээл

1.    Хөрөнгийн зах зээл
Санхүүгийн зах зээл дээр олон төрлийн төлбөрийн хэрэгсэл арилжаалагдах замаар сул чөлөөтэй байгаа  хөрөнгө эдийн засгийн нэг салбараас санхүүжилт хэрэгтэй байгаа нөгөө салбар уруу шилжиж дахин хуваарилагдаж байдаг.

Санхүүгийн зах зээлийг нь валютын, мөнгөний болон хөрөнгийн зах зээлүүд бүрдүүлдэг. Валют болон мөнгөний зах зээлд Засгийн газар, банк, бусад санхүүгийн байгууллагуудаас гаргасан нэг жилээс доош хугацаатай төлбөрийн хэрэгслүүдийг болон валютыг арилждаг байхад хөрөнгийн зах зээлд Засгийн газар болон аж ахуйн нэгжүүд хувьцаа, бонд зэрэг үнэт цаас гаргах замаар урт хугацааны санхүүгийн тогтвортой эх үүсвэрийг татан төвлөрүүлдэг.

Сонирхлын зөрчил гэж юу вэ?

Үндсэн ойлголт

Хүн бүр хувийн сонирхолтой байдаг, хувийн сонирхол нь хувь хүнийг тодорхойлогч гол шинж, хүнээс салшгүй жам ёсны зүйл юм.

Нийтийн албан тушаалтан ч бусдын адил хувь хүн. Иймд тэдний хувийн сонирхол нийтийн сонирхолд үйлчлэх нийтийн албаны үүрэгтэй нь зөрчилдөж болно. Харин зөрчилдсөн сонирхлыг зүй зохистой тодорхойлж, мэдээлж, үр нөлөөтэй, ил тод байхаар зохицуулахгүй бол сонирхлын зөрчилтэй нөхцөл байдалд гүйцэтгэсэн нийтийн албан тушаалтны аливаа үйл ажиллагаа нь ёс зүйн алдаа, албан тушаалаа урвуулан ашигласан явдал, цаашилбал авлигын гэмт хэрэг болдог.

Фэйсбүүк хаагдана

Palo Alto оффис дахь хурал дээрээ Zuckerberg хэлэхдээ "Facebook байх ёстой стандартаасаа хэтэрсэн. Энэхүү компаныг удирдан авч явах нь надад дэндүү дарамттай байгаа бөгөөд бараг миний амьдралыг сүйрүүллээ. Би энэ бүх солиорлыг дуусгах ёстой гэсэн байна. "

"3 сарын 15-наас хойш энэхүү вэбсайт хаагдах болно. Хэрвээ та өөрийн зургийг дахин харахыг хүсвэл интернэтээс эртхэн авсан нь дээр" хэмээн Facebook-н Техникийн үйл ажиллагааг хариуцсан ерөнхийлөгч Avrat Humarthi хэлсэн юм. 







Ус уу эсвэл алт уу?

Юун 2012 оны улс төрийн сонгууль, түүнээс том сонголтыг монголчууд бид өнөөдөр хийж байна. Энэ бол гол мөрнөө авч үлдэх, эсвэл сав газрыг нь ухаж алтыг нь авах сонголт. Эдүгээ болон ирээдүйд аль нь ямар үнэ цэнэтэйг бүрэн ойлгоогүй монголчуудын нэг хэсэг нь усыг, нөгөө нь алтыг сонгож байна.