МЭӨ IV-III зуун. Монгол нутагт Хүннү, дунху нарын аймгийн холбоо байгуулагджээ
МЭӨ III зуун. Төв азийн нүүдэлчдийн анхны хүчирхэг том эзэнт гүрэн Хүннү улс байгуулагджээ.
МЭӨ 209-174 он. Түмэн Шаньюун ахмад хүү Модун Хүннүгийн хаан байв.
552-558 он. Түрүү Түрэгийн хаант улс Күль Тегиний бичигт хөшөөг босгожээ.
VIII-IX зууны эхэн үе. Уйгур улс Монгол нутагт төвлөрөн засаглажээ.
VII-VIII зуун. Мэнью Шивэй буюу Мэньва Шивэй (Монгол) гэдэг нэр түүхэнд анх тэмдэглэгджээ.
780-аад он. Монголын өвөг дээдэс 3 голд ирж нутагласан байна.
920 он. Хятаны (Их бичиг)-ийг Амбяганы ач хүү Лубугу, эрдэмтэн Тулюйбу хоёр Хятадын утга бичгээр үлгэрлэн зохиожээ.
VIII-IX зуун. Гурван голын Монголчуудын дунд аймгуудын холбоо байгуулагдан эхэлж, улмаар улсын шинж төлө бүхий төрийн нэгдэл бий болж, нэг ёсондоо нийт Монголын түүхэн хөгжлийн төв нь мөн үеэс эхлэн энд шилжин ирсэн байна.
1035 он. Монгол аймгийн удирдагч Хайду төржээ.
1101-1137 он. Хамаг Монголыг Хабул хаан захирч байв
1162 он. Тэмүүжин мэндлэв.
1206 он. Монголын нэгдсэн улс байгуулагдав. Чингис хаан 45 насандаа их ор суув. Төрд гавьяа байгуулсан 88 хүнийг шагнав." Их засаг хууль" тогтов.
1206-1634 он. Энэ хугацаанд Монголын 37 их хаан байв.
1211 он. Чингис хаан алтан улсыг дайлав.
1218 он. Монгол Солонгосын хооронд найрамдалт харилцаа тогтоож тангараг бичиг өргөв. Өгөдэйг Монголын их хааны ор залгамжлагчаар гэрээслэв.
1219-1224 он. Чингис хаан Хорезм Дундад Азийг байлдан дагуулав.
1220 он. Хархорум хотыг Монгол улсын нийслэл болгов.
1221 он. Чингис хаан Чан Чунь Бомботой уулзав.
1205-1227 он. Тангуд улсыг байлдаж мөхөөв.
1227 он. Чингис хаан таалал төгсөв.
1227-1229 он. Чингис хааны отгон хүү Тулуй төр хамаарч байв.
1229 он. Хааны санд хураах улсын нэгдсэн алба татварын хууль гаргав.
1233-1235 он. Өгөдэй хаан өртөөний ажлыг журамтай болгоход чиглэсэн хэд хэдэн нэмэлт зарлиг гаргажээ.
1235 он. Хархорумд Их хуралдай хурж Өрнөдийн улс орнуудыг дайлаар мордох тухай хэлэлцжээ.
1240 он. Монголын нууц товчоо зохиогдож дуусав.
1247 он. Монгол гүрэнд анхны хүн амын тооллого явуулав.
1252 он. Ираныг байлдан эзлэв.
1257 он. Вьетнам Монголын түшмэг улс болов.
1259 он. Новогород хотод Монголын эсрэг бослого гарав.
1260 он. Хубилай Кайпинд өөрийгөө хаанд өргөмжлөв. Мөн үүнтэй зэрэг шахуу Аригбөх Хархорумд хаан ширээнд өргөмжлөгдөв.
1260-1264 он. Монгол гүрэн хоер хаантай болж улмаар иргэний дайн үүсэв. Энэ дайнд Хубилай ялж хаан болов.
1260 он. Чжунтугийн мөнгөн тэмдэгт хэмээх цаасан мөнгө гарчээ.
1264 он. Хубилайн зарлигаар Бээжинд улсын судар зохиох хүрээлэн байгуулагджээ.
1266 он. Аригбөх нас нөгцөв. Мөн онд Хубилай өөрийн бүрэн эрхт төлөөлөгчөө анх удаа Япон улсруу илгээв. Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 60 жилийн ой тохиов.
1269 он. Дөрвөлжин үсгийг нийт Их гүрний албан бичиг болгон зарлав.
1271 он. Хубилай Гүрний нийслэлийг Хятадад шилжүүлж Юан гэдэг нэр өгөв.
1276 он. Хубилай Өмнөд Сүн улсын нийслэл Лиланийг эзлэв.
1279 он. Хубилай бүх Хятадыг эзэлж, Өмнөд Сүн улсыг бүрмөсөн мөхөөв.
No comments:
Post a Comment