Бодол

Өдөр бүрийнхээ бодол санаагаар өөрийнхөө амьдралыг бүтээ
Өдөр бүрийнхээ хандлагаар өөрийнхөө ирээдүйг бүтээнэ
Яг энэ цаг мөчид би ч бас амьдралаа бүтээж байна
Би энэ хорвоод ямар нэгэн утга учиртай ирсэн
Учир нь миний өөрийн сэтгэлийн хүчин чадлаар хүсэл мөрөөдлөө биелүүлэх хувьтай хүн нь би өөрөө
Миний амжилт, миний алдаа онооны аль аль нь авьяас чадвар, эр зориг, дотоод чадвахынхаа тухайд юу бодож хэрхэн үнэлж явдаг тэр санаа бодлын минь үр дүн.

Миний хүрсэн амжилт, гаргасан алдаа бүгд миний бодол санааны минь үр дүн.
Өөрийн минь ур чадвар ухаан мэдлэгээ дорд үзсэнээс болж цогцлоон босгох ёстой ирээдүй минь улам бүрхэг болдог юм.
Тиймээс юу бодож байгаагаа сайтар анхаарч байя
Учир нь бодол ҮГ болдог
Юу хэлж буйгаа сайтар хянаж байя
Учир нь ҮГ бүхэн ҮЙЛДЭЛ болдог
Юу хийж буйгаа анхаарч байя
Учир нь ҮЙЛДЭЛ бүхэн ЗУРШИЛ болдог
Юуг үргэлж хийдэгээ анхаарч байя
Учир нь ЗУРШИЛ бүхэн ЗАН ЧАНАР болдог
Тиймээс ЗАН ЧАНАРАА анхаарч байя
Учир нь ЗАН ЧАНАР өөрөө миний ХУВЬ ТАВИЛАН болдог юм.

Доорх тоглуулагчаар сонсоорой.

Bodol

No comments:

Post a Comment