Байгалийн үзэгдлийн нөлөөлөл. Урьдчилан харах боломжгүй байгалийн гамшиг улс орны эдийн засагт асар их гамшиг учруулах явдал тохиолддог. Байгалийн гэнэтийн гамшиг: ган, зуд, үер, түймэр, газар хөдлөл, хар салхи зэрэг нь зээл авсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хүндрэлд оруулж зээлийг эрсдэлтэй болгодог.
Улс орны эдийн засгийн хямрал. Эдийн засаг бүхэлдээ хямарч байхад үйлдвэр аж ахуйн газруудын борлуулалт буурч, зардал өсч, үндэсний мөнгөн тэмдэгт үнэ цэнээ алдаж эцсийн дүндээ тэдгээрийн орлого ашигийг бууруулдаг ба энэ үед зээлдэгч зээлээ эргүүлж төлөх магадлал багасч эрсдэл үүсч байдаг. Энэ нь улс орны эдийн засагт мөн дарамт учруулж гинжин хүндрэлийг бий болгож байдаг байна.
Хууль эрхийн орчин. Аливаа аж ахуйн үйл ажиллагаанд хууль эрхийн орчин маш их нөлөөтэй. Тухайлбал: татварын хууль ямар байна вэ гэдгээс хамаарч авах ашгийн хэмжээ тодорхойлогдож байдаг. Татвар өндөр бол зээлийн эрсдэл нэмэгдэж эсрэгээр татвар бага байвал зээлийн эрсдэл буурч байдаг.
Улс төрийн тогтвортой байдал зээлд мөн хүчтэй нөлөөдөг ба улс төр тогтворгүй бол үйлдвэр , үйлчигээний газруудын ирээдүй бүдэг болж үүнтэй холбоотойгоор ашгаа нэмэгдүүлэх тодорхой арга хэмжээ авах боломж бага болдог. Энэ үед зээлдэгч шийдвэртэй арга хэмжээ авахаас зайлсхийн үйл ажиллагаанд нь идэвхгүй байдал бий болгоно.
Зээлийг эрсдэлтэй болгодог бодит хүчин зүйлийг банкны хүчин чармайлтаар тэр болгон шийдвэрлэж чадахгүй учир аливаа зээл ямар нэг хэмжээгээр эрсдэлтэй байдаг. Зээлийг эрсдэлтэй болгодог субьектив хүчин зүйлд зээлдэгч, зээлдүүлэгчийн үйл ажиллагаанаас хамаарч зээлийг эрсдэлтэй болоход нөлөөлдөг хүчин зүйлс хамаарагдана. Зээлийн эрсдэл нэг талаас зээлсэн мөнгөө хүүгийн хамт төлж чадахгүй байхтай холбоотой гарч байгаа зээлдэгчийн эрсдэл. Нөгөө талаас олгосон зээлийн хүү болон үндсэн өр төлөгдөхгүй байгаатай холбоотой гарч ирж байгаа зээлдүүлэгч банкны эрсдэл гэж тодорхойлж болно. Зээлдэгчээс хамаарч зээлийг эрсдэлтэй болгодог зарим хүчин зүйлсийг нэрлэвэл: зээлдэгч тооцоогоо буруу хийх, учирч болох хүндрэлүүдийг бүрэн анхаараагүй байх зэрэг байдлаас нөлөөлнө. Үйл ажиллагааны эрсдлийг зээлдэгчдэд хамруулж ойлгож болно. Зах зээлийн нөхцөл байгалийн гамшиг зэрэг урьд нь тооцоолоогүй байсан буюу хяналтаас гадуур бий болдог нөхцөл байдлаас болж бизнесийн байгууллагуудад хүнд цаг үе тохиолдож болно.
Зээлдэгчээс хамаарч байгаа эрсдлийг дотор нь санаатай буюу санамсаргүй гэж ангилна. Зээлдэгч зээл аваад төлөхгүй байх санаа агуулж байвал санаатайгаар зориуд бий болгож байгаа эрсдэл болно. Харин зээл авахдаа хийсэн тооцоо буруу зах зээлийн нөхцөл байдал хувирснаас зээлээ төлж чадахаа болихыг санамсаргүй эрсдэл гэж нэрлэгдэг. Банкны зээлийн шинжилгээний зорилго нь эдгээр эрсдлийг тодорхойлж түүнийг аль болон багасгах арга хэмжээг авч, түүнээс хамгаалах замыг тодорхойлдог. Зээлийг эрсдэлтэй болгодог зээлдүүлэгчээс хамаарч байгаа хүчин зүйлүүдэд банкны дотоод зохион байгуулалт, зээлийн газрын зохион байгуулалт, зээлийн эдийн засагчийн мэдлэг чадвар, туршлага, банкны зээлийн бодлого, зээл олгох аргачлал, явц гэх мэт маш олон хүчин зүйлүүд хамрагдана. Эдгээрийг нийтэд нь банкны үйл ажиллагааны эрсдэл гэж нэрлэдэг. Эдгээр эрсдлээс зайлсхийхийн тулд банкний ажилтануудад сургалт явуулах, зөвлөгөө өгөх, шалгалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авдаг. Үйл ажиллагааны эрсдэл нь банкны үйл ажиллагаанй соёлтой холбоотой гардаг. Банкны үйл ажиллагааны эрсдэл нь зээл олгох үйл ажиллагааны эрсдэлтэй холбоотой. Зээл олгох үйл ажиллагааны эрсдэл нь:
- Зээлийн материал бүрдүүлэх
- Зээл олгох шийдвэр
- Зээл олгох явцад алдаа гаргах
- Зээлийн шинжилгээ зохих ёсоор хийгээгүй зэрэгтэй холбоотой.
Зээлдэгч зээлүүлэгчийн үйл ажиллагаатай холбоотой хүчин зүйлүүдийн нөлөөгөөр зээл олгох үед банкинд 3 эрсдэл учирдаг.
1. Зээлийн эрсдэл. Олгосон зээл буцаан төлөгдөхгүй байх, эсвэл цагтаа төлөгдөхгүй байх
2. Хүүгийн эрсдэл. Зээлийн хүү хадгаламжийн хүүнээс багасах үед гарна.
3. Зээлийн эх үүсвэрийн эрсдэл. Найдвартай зээлдэгчийн зээлийг санхүүжүүлэх хангалттай эх үүсвэр олж чадахгүй үед.
Санхүүгийн байдал сайн бол эх үүсвэрийн эрсдэл багасана.
No comments:
Post a Comment