West Orange, NJ лаборатори
1887 онд Эдисон West Orange-д бүр том зохион бүтээх лабораторийг байгуулсан юм. Энэ нь өмнө Menlo цэцэрлэгт хүрээлэнгийн лабораториос нь 10 дахин том байв. Харин одоо үндэсний дурсгалт үзмэр болсон билээ. Энэ лаборатори нь 40 барилгаас бүрэлдэх нүсэр байгууламж байв. Үүний 6 барилга нь “бизнесийг зохион бүтээх” хэмээн нэрлэгддэг байжээ. Зөвхөн төв барилга нь дангаараа 3 хөл бөмбөгийн талбайн хэмжээтэй ажээ. Энэ нь машиний дэлгүүр, шилэн эдлэл бүтээх цех, цахилгааны туршилтын өрөө, бодисын агуулах, цахилгаан тэжээл үүсгэгч гэх мэт маш олон үүрэгтэй байв.
Эдисоны лабораторит шинэ бүтээгдэхүүн хийх, хуучин бүтээгдэхүүнээ сайжруулах ажилууд зогсолтгүй явагдаж байв. Таван мянган ажилчин ажиллаж байлаа. Эдисон өөрөө энэ олон ажилтныг удирдахаар мэрийж байв. Энэ бүхэн түүний нэгэн шинэ ажилтан нь хөдөлмөрийн дотоод журамын тухай асуухад эхлэсэн юм. Харин Эдисон түүнд “Энд ямар ч дүрэм байхгүй, бас дүрэм бий. Гэхдээ бид дүрэмтэй болохоор чармайж байна” гэж хариулж байснаар эхэлсэн гэдэг.
Эдисон өдөр бүр л энэ том байгууламжаараа аялаж юу болж байгааг ажигладаг байв. Гэвч тэрээр ихэнх цагийг бичиг цаастай зууралдаж өнгөрүүлдэг байсан бөгөөд үүнийгээ номын сандаа амжуулдаг байв. Энэ номын сан нь судалгааны бөгөөд алдар гавъяаны өрөө байв. Учир нь Эдисон амьдралынхаа туршид маш олон шагналуудыг авч байсан юм. Тиймээс албан байрныхаа төвд ширээн дээр суугаад эргэн тойрондоо гуч гаран тавиурт арван мянган номоор өөрийгөө тойруулан суудаг байлаа.
West Orange-д Эдисон хар лав бичигчийг ашиглан фонографыг сайжруулсан байна. Ингэснээр фонографыг нийтийн хүртээл болгон зарах боломжтой болжээ.
Түүний West Orange лабораториос хөдөлгөөнт дүрс бичлэгийн камер, дуутай дуугүй кинонууд төрж гарсан байна. Түүнчлэн шүлтийн зай, цахилгаан үзэг, хувилагч машин, диктафон машин гээд олон бүтээлүүд төрсөн юм. Цаашлаад нээлт болон өөр бүтээлийн сайжруулалтууд ч байсан нь цемент зуурагч, микрофон, төмөр болон хүдэрийг ялгах соронзон боловсруулалтын арга гээд олон бүтээлүүд гарчээ.
Эдисон дүрс бичлэгийн камерийн хальсны дамарыг анх санаачилсан юм. Түүнчлэн дүрс бичлэгийн камерийг анх фонографтай холбож дүрс бичлэгт дууг холбож чадсан юм. Ингээд 1913 онд анх удаа кинонд дууг оруулах боломжийг Эдисон нээсэн юм.
Хувьлагч машин бүтээгдэхээс өмнө Эдисон цахилгаан үзэгийг зохиосон бөгөөд энэ яг л нэхмэлийн машин шиг тостой хавтанг цоолдог байлаа.
Зарим тохиолдолд түүний лабораторид тэнэг гэмээр ч зүйлс олон тааралддаг байв. Заримдаа кофе, өндөг, элсэн чихэр, сүү гэх мэтийг хольж турших явдал ч байдаг байв. Бүр цаашлаад халимны сахал, яст мэлхийн хуяг, зааны арьс, хүний үс гээд л бүгд байдаг болохоор зарим найз нь хошигнож Эдисоны агуулахад УИХ-н гишүүний нүдний цөцгий ч бий гэлцдэг байв.
Энэ бүх бодис үнэндээ бараг хэрэглэгдэдгүй байсан ч цөөн хэд нь хэрэг болсон нь байдаг. Ширэнгэ ойн самараар фонографын зүүг хийхэд хэрэглэсэн байна. Японы хулсыг гэрлийн чийдэнгийн улайсдаг утсыг хийхэд ашигласан юм.
1915 онд Эдисон зэсвэгт хүчний зөвлөлийн ерөнхийлөгчтэй уулзсан юм. Зэсвэгт хүчнийхэн цахилгаан нь зэвсэгийг хүчирхэг болгох боломжтой гэдэгт итгэж байв. Тэд өндөр дуу дугарахад дэлбэрдэг бөмбөг бүтээлгэхийг хүссэн юм. Харин Эдисон анхны цахилгаан торпедийг хийсэн юм. Эдисон конгрессийнхноос Зэвсэгт хүчний судлагааны лаборатори байгуулахыг хүсч 1920 онд анхны зэвсэгт хүчний судалгааны лаборатори байгуулсан юм.
Ийнхүү West Orange-д байсан Эдисоны лаборатори 40 жилийн хугацаанд хүмүүсийн амьдралд маш их нөлөөг үзүүлсэн билээ. Түүний хамгийн сүүлийн патент нь резинийг хиймэл аргаар гаргаж авах арга байсан юм. Цаашлаад Эдисоныг өнгөрснөөс хойш ч гэсэн 1931 он хүртэл түүний лаборатори нь бүтээл гаргасаар байсан юм.
Бүтэлгүйтэх бол байдаг л зүйл
Эдисон гамшиг тохиолдохыг суралцах боломж гэж үздэг байлаа. Нэгэн удаа түүний лабораторийн халаагч нь өвлийн тэсгим хүйтэнд эвдэрч орхив. Түүний улмаас үнэтэй маш олон химийн бодис нь хөлдөж байв. Бас нэгэн удаа түүний бодисууд нь нарны гэрэлд гэмтэж хэрэгцээгүй болж байв. Эдисон үүнд харамсах бус бүх төслөө орхиод хэрхэн шийдэх тухайгаа бодож эхлэдэг байв. Тиймээс энэ гамшигаас суралцаж гоо сайхны түрхлэгүүдийн зарим бодисуудыг сольж байсан юм.Зарим түүхчид Эдисоны өөдрөг хандлагыг өөрийн эрч хүчтэй ааваасаа суралцсан гэж үздэг. Аав Сэм Эдисон нь хэзээ ч эрсдлээс айдаггүй байсан бөгөөд бизнес төслүүд нь нурах үед хэзээ ч бууж өгдөггүй байв. Энэ нь л Эдисоныг бүтэлгүйтэл бол байх л зүйл гэдэг бодолтой болгосон юм.
Эдисоны хувьд далай доор ажиллах цахилгаан мэдээ нь түүнд нэгэн том сорилт байсан бөгөөд энэ нь бүтэлгүйтсэн юм. Гэвч Эдисон атлантын далайг гатлах кабелийн зохиомжийг лабораторийн орчинд бүтээсэн юм. Харамсалтай нь лаборатори нь дэргэдэх замын хөдөлгөөнөөс болж төхөөрөмжүүд хэт их чичирсэн орчинд байсан тул эцсийн эцэст энэ төслийг зогсоосон юм.
Гэхдээ усан доорх цахилгаан мэдээний туршилтын ийнхүүй бүтэлгүйтэхэд хүргэсэн шалтгаан болох шуугианы чичиргээ, дууны долгион нь түүний телефон утасны туршилтыг амжилт олоход нөлөөлсөн юм. Түүний усан доорх цахилгаан мэдээний туршилтаас сурсан зүйлс нь телефон утсыг сайжруулахад Alexander Graham Bell-д тус болсон юм.
Эдисон эр хүнийхээ хувьд
Эдисон Mary Stilwell-тэй гэрлэсэн юм. Харин түүний эхнэр нь түүний шинжлэх ухааны лабораторт хань болох хүн биш болохыг ойлгоод сэтгэл дундуур байдаг байлаа. Гэрлээд сар ч болоогүй байхдаа 24 настай Эдисон тэмдэглэлийн дэвтэртээ “Миний хайрт эхнэр маань бүтээл хийж чаддаггүй нь харамсалтай” гэж бичсэн байдаг. 1884 онд Mary нас эцэслэсэн бөгөөд Эдисонд 3 жаахан хүүхэд үлдээсэн юм. 1886 онд Эдисон Mina Miller-тэй гэрлэж ахин 3 хүүхэдтэй болсон юм.Эдисон 178см өндөртэй саарал нүдтэй, үсээ засаасай гэж харагдмаар урт үстэй эр байсан юм. Тэрээр хүчлийн толботой өмд, бохир гутал өмсөн явдаг байлаа. Түүний гар нь химийн бодисонд өнгө нь алдсан байлаа. Хожим нь тэр байнга хар өнгийн хувцас өмсөх болсон юм. Танихгүй хүмүүс түүнийг санваартан хэмээн андуурч хардаг байлаа.
Эдисон ажиллах өвчнөөр өвчилсөн нэгэн байв. Залхуурлыг тэрээр тэвчдэггүй байлаа. Тэр заримдаа долоо хоногт 112 цаг ажилладаг байлаа. Түүний өмнөх хойдох хоёр эхнэр нь хоёулаа түүнийг хамаг цагаа лабораторид өнгөрөөдөгт дургүйцдэг байлаа. Эдисон болон түүний лабораторийн хамтран ажиллагсад шөнө дөлөөр ч ажилласаар байдаг байсан юм. Заримдаа гэррүүгээ унтахаар явахын оронд лабораторитоо сандал дээрээ дуг хийдэг байв. Харин түүний хоёр дахь эхнэр Mina лабораторийн буланд нь зөөврийн эвхдэг ор бэлдэж өгсөн юм.
Эдисон бусад эрдэмтдээс юугаараа ялгаатай байсан гэхээр аливаа санааг бодит хэрэглээ болгон үр дүн гаргадаг байсан нь түүний гол яглгарах шинж байсан юм. Тэрээр “авъяас бол 1% нь эрмэлзлэл, 99% нь хөдөлмөр” гэж хэлэх дуртай байв.
Эдисон үнэндээ нэгхэн удаа л “Эврика” гэх учралтай таарсан юм. Тэр нь phonograph-ийг нээсэн явдал юм. Эдисоны толгойд агуу санаанууд аянга цахих адил гялалзан орж ирдэггүй байсан. Харин тэр аливаа асуудлыг шийдлийг тогтмол хайж, бодож олдог байв. Эдисон ердөө л зохион бүтээх дур сонирхолоор дүүрэн нэгэн байв. Тэрээр аливаа зүйлийг туршиж өөр хэчнээн боломж байж болохыг судалдаг байв.
Эдисон аливаа ер бусын гайхалтай зүйлд шимтэх дуртай байв. Жишээ нь түүний өдөр тутам ажлаа хийдэг лабораторийн газар дээр нь ер бусын үнэр гаргадаг шавьж байхыг олоод түүндээ маш нухацтай хандаж энэ тухайгаа нэрт эрдэмтэн Charles Darwin-д хүртэл захиа бичиж байсан юм.
Тэр нас ахих тусам сонсгол нь муудаж байв. Гэвч тэр суралцахаа хэзээ ч зогсоогоогүй юм. Байнгын судалгаанд шуурхай орж, санаануудаа туршилт болгож санаанд орсон бүхнээ тэр дор нь хийж үздэг байв. Зохион бүтээх арга, санаа тодорхой болмогц нарийвчилсан ажлыг бусдад үлдээж дараачийн ажилдаа ордог байлаа.
Эдисон зөрүүд гэдэгээрээ алдартай байв. Тэр хотын хүндэт иргэн байхдаа өөрийн бүтээлүүдээрээ хамгаалагдсан нэгэн болсон байв. Нэгэн түүхч Эдисон үйлдвэрлэлийн цех рүү гээ уурлаж бичсэн захиаг олсон юм. Түүний цилиндр тосон phonograph-ийг нэгэн залуу ажилчин нь хурдыг нэмэн хөгжмийг хурдан болгож байгааг мэдээд түүнд “би ийм зүйлийг хүсэхгүй байна бас ийм зүйлтэй баймааргүй байна” хэмээн бичиж дахин ийм байдлыг давтуулахгүйн тулд ажилчиддаа phonograph-ийн хурдыг хянахыг үүрэг болгож байжээ.
Эдисон 84 настайдаа 1931 оны 10 сарын 18-ны нэгэн нартай Ням гарагийн өглөө насан өөд болсон юм. Тэр насан өөд болох хүртээ туршилтуудаа хийсээр л байсан юм. Түүний нас барснаас 3 хоногийн дараа 1931 оны 10 сарын 21-ны өдөр Америкийн нэгдсэн улс даяар цахилгаан гэрэлийг 1 хором унтрааж эмгэнэл илэрхийлж байсан юм. Эдисон болон түүний эхнэр Mina нарыг түүний төрсөн нутагт нь оршуулсан юм.
Эдисон бол ардын баатар, домогт эр байсан билээ. Түүний бүтээлүүд нь орчин үеийн нийгмийг цогцлоон бүтээхэд гүн нөлөөллийг үзүүлсэн юм. Зарим хүмүүс түүнийг ганцаараа 20-р зууныг бүтээсэн гэж хэлэх нь ч байдаг.
Шилдэг бизнесмэн
Зохион бүтээгчдийг кино зохиолд дүрслэхдээ голдуу ганцаараа лабораторит зожигрон ажилласан шаргуу, гоц сэтгэгч төрлийн хүмүүсийг харуулдаг. Харин Эдисон бол ийм төрлийн зохион бүтээгч байгаагүй юм. Түүний хувьд багийн ажиллагаа түүний амжилтын маш чухал хэсэг нь байсан юм. Тэр өөрийгөө 6 юмуу түүнээс олон туслахаар өөрийгөө хүрээлүүлэн ажилладаг байлаа. Түүний туслахуудын зарим нь механикч байхад зарим нь цахилгаанчин байдаг байлаа. Түүний хувьд хүмүүсийнх нь суурь боловсрол нь чухал бус авъяас нь илүү чухал байдаг байлаа. Эдисон хүмүүсийг сонгохдоо тухайн сэдэвийн талаар өөрөөс нь илүү мэдэж байна гэж үзсэн хүмүүсийг сонгодог байлаа. Эдисон харин өөрийгөө математикт сайн гэж хэзээ ч бодож байгаагүй юм.Эдисон хүмүүсийг бүтээлч болох, зохион бүтээх сэтгэл эрмэлзлэлийг бий болгон удирдах авъяастай нэгэн байсан юм. Тэр хүн бүрийг төрөл бүрийн санаа, диаграмыг бичиж тэмдэглэх зурах явдалд нь урам хайрлан ажилладаг байсан юм. Гайхалтай санаануудыг төслийн туршигч эхлэн хийдэг байлаа. Дараа нь багаараа түүн дээр нь хамтран ажилладаг байв. Аливаа бүтээлийнх нь хувьд хэн нэгэн хүнийг дангаар нь зохиогч гэж хэлэхэд хэцүү байсан юм.
Тэр бол гайхалтай судлаачийн зэрэгцээ гайхалтай businessman байсан юм. Эдисон New York хотын гудамыг цахилгаан кабелиар сүлжихийг хүсч байлаа. Ингээд хотын захиргааны бүх гишүүдийг Menlo Park-даа урьсан юм. Хотын захиргааны гишүүд харанхуйд нарийхан шатаар хоолны заал руу өгсөн тэмтчин байх мөчид Эдисон алгаа таштал цахилгаан гэрэлүүд гэрэлтэн түүний хоолны заал нь New York хотын хамгийн гайхамшигтай ресторан болон хувирсан юм.
Эдисон болон түүний хамтрагчид нь бүтээлээ зохиогоод эцсийн бүтээгдэхүүнийг хийдэг байлаа. Энэ нь тухайн үедээ байгаагүй бизнес загвар байсан юм. Орчин үед Эдисоны энэ бизнес загварыг хуулбарлан хэрэглэж байгаа олон бизнесүүд байсаар байна.
Эдисоны мэддэг байсан бусад суут хүмүүс
Henry Ford түүний лабораторит ажилладаг байлаа. Хожим нь Henry өөрийн үйлдвэрийг байгуулж Ford машинуудыг үйлдвэрлэж эхлэсэн юм.Harvery Firestone, Henry Ford нар түүнээс машины дугуйнд зориулсан сайн чанарын резин хийх талаар асууж тэд хамтдаа Florida-д каучук ургуулж байсан юм.
Эдисон George Eastman-тай хамтран дүрс бичлэгийн камерын хальс хийж байсан юм. Хожим нь Eastman нь Kodak-тай нягт хамтран ажилласан түнш нь болсон юм.
Эдисоны музей
- Түүний төрсөн гэр. Ohio мужийн Milan дахь байшин нь 1947 онд сэргээгдэн музей болсон юм.
- Menlo Park. Michigan мужийн Dearborn-д Menlo Park-ийг 1929 оны орчим Henry Ford том музей болгон хувиргасан юм.
- Эдисоны гэр. Түүний гэрийг Glenmont гэж нэрлэдэг байлаа. Энэ нь 1880 онд New Jersey мужийн Llebellyn Park-д баригдсан байшин юм. Энэ байшин нь West Orange лабораториос хагас милийн зайтай байсан юм. 29 өрөөтэй байшинг Эдисон болон түүний эхнэр Mina нарын хэрэглэж байсан оригиналь зүйлс, тавилга нь одоо ч байдаг юм.
- West Orange лаборатори. Эрх чөлөөний хөшөө, Ellis аралын түүхт хөшөө дурсгалууд, Morristown-ий үндэсний түүхт цэцэрлэгт хүрээлэнгүүд нь 20 хүрэхгүй миль дотор оршдог. 1956 онд ерөнхийлөгч Eisenhower New Jersey дахь West Orange лабораторийг үндэсний дурсгалт газар болгосон юм. 1962 онд Эдисоны гэр болон West Orange лабораториудыг Эдисоны Дурсгалт Газар хэмээн нэрлэж үндэсний түүхэн дурсгалт музей болгосон юм.
Эдисоны Дурсгалт Газар
Эдисон бүх л зүйлийг хадгалж хамгаалдаг байв. 1950 оны сүүл 1960 оны эхээр Эдисоны бизнес болон түүний өв залгамжлагчид түүнд хамаарах зүйлсийг Эдисоны дурсгалт газарт хандивласан юм. Энэхүү музей нь Томас Эдисоны 60 жилийнх нь зохион бүтээгч, үйлдвэрлэгч, бизнесмэн, хүндэт иргэнийх нь түүхийг харуулсан байдаг. Энд түүний phonograph-с эхлээд хамгийн анхны бүтээлүүд нь бүгд л байдаг билээ. Түүний энэ дурсгалт газар нь 15 миль үргэлжилдэг бөгөөд одоо баруун New York хотод байдаг байна. Хаяг нь: Edison National Historic Site Main Street and Lakeside Avenue West Orange, NJ 07052Хэрэв та Америкт байгаа бол заавал очиж үзэх үзмэрийн нэг гэж бодож байна.
Энэхүү цуглуулгын хэмжээ нь үнэхээр санаанд оромгүй билээ. 400,000 мянган зүйлс байдаг. Эдисон болон түүний хамтрагчдын бичсэн баримтууд (лабораторийн тэмдэглэлийн дэвтэр, наалтууд, хар зурагууд) 5 сая орчим байдаг.
Түүнчлэн хамгийн анхны кино театр болгон барьж байсан байшингийн хуулбарыг энд үзэх боломжтой. Эдисон энэ кино театрийг “Хар Мария” гэж нэрлэж байсан нь үүнийг хар цаасаар хийсэнд байсан юм.
Эдисоны цаасны төсөл
Эдисоны зохион бүтээсэн зүйлс бүр маш дэлгэрэнгүйгээр бичигдэн үлдсэн байдаг нь 3,500 орчим зүйлс байдаг. Эдгээрийг бичсэн тэмдэглэлүүд нь лабораторийн протоколиуд, ноорог зураг, патент хүссэн өргөдөл, загварын гэрэл зураг гэх мэт бүх л зүйлсийг агуулсан байдаг. Энэ нь Эдисоны зохион бүтээх процессын эхнээс нь буюу анхны санаа бодлоос эхлээд туршилт, эцэст масс үйлдвэрлэл хүртэлх бүх зүйлсийг тэмдэглэн үлдээх гайхамшигтай чадварыг харуулдаг.1978 онд найман түүхч Эдисоны тэмдэглэл, баримтууд, хайчилбар, хананы наалт гээд бүгдийг судлахыг хүсчээ. Эдгээр найман түүхч нь Эдисоныг өнгөрснөөс хойш анх удаа ийм судалгааг эхлүүлсэн түүхчид байв. Тэдэнд тэнд сая орчим баримтууд байгаа гэж байсан тул эдгээрийг хальсанд буулгахад 10 жил шаардагдана гэж үзэж байв. Ингээд энэ ажлыг эхлүүлсэн бөгөөд үүнийг “Эдисоны цаасны төсөл” гэж нэрлэсэн юм.
Гэвч тоос шороотой замбараагүй цаасууд нь замбараагүй, маш олон нь түүнийг өнгөрснөөс хойш хэн ч гар хүрээгүй байв. Түүхчид өрөөнөөс өрөө рүү явж шүүгээ бүрийг уудлаж байлаа. Ердөө эдгээр цаасуудыг цуглуулахад бүтэн жил зарцуулсан юм.
Ингээд тэд 4-с 5 сая хуудас цааснуудыг олсон юм. Ингээд энэ баг 18 жил ажилласан бөгөөд одоо ч тэд дуусаагүй ажилласаар байгаа юм. Одоо тэд Эдисоны цаасуудыг компьютерт оруулах ажлыг хийж байна. Магадгүй тэд дахиад 10 жил зарцуулах юм.
Эдисон маш олон зүйлийг тэмдэглэн үлдээсэн байдаг. Түүний санаанд орсон таамаг, төсөөлөлүүд ихээр бичигдсэн байдаг. Хуудсуудыг төрөл бүрийн цэцэгүүдээр чимэглэн гараараа зурсан ч байдаг. Түүнчлэн шүлэг зохиолуудыг ч бичсэн байдаг. Ер нь л юу л бодно түүнийгээ бүгдийг бичиж байдаг байжээ.
1871 онд далавчтай нисдэг машин хийж болно гэж төсөөлсөн байдаг. Энэ нь анхны ийм машин буюу онгоцыг ах дүү Wright нар хийхээс 30 жилийн өмнө байсан юм. Эдисоны нисдэг машин дахиж нэг ч дурдагдаагүй байсан юм. Эдисон нэг өглөөний 5 цагт телефоны төгс болтол сайжрууллаа гэж бичсэн байдаг ч дараа нь тэрээр дамжуулалт дээр олон сайжруулалт хийсэн байдаг
Эдисон яагаад суу билгэтэн байв?
- Эдисон шаргуу хөдөлмөр, тодорхой байдалд итгэдэг байв.
- Ажлын зуршил. Заримдаа тэрээр хоногт 20 цаг ажилладаг байв.
- Тэрээр хүмүүсийг хамт ажиллуулахдаа гаргууд байж зохион бүтээх багийг байгуулж чаддаг байв.
- Тэр маш олон ялгаатай хүмүүстэй учир шалтгааныг тодруулан ажиллаж чаддаг байв.
- Тэр ажилчдынхаа бүтээлч байдлыг өдөөж урамшуулж чаддаг байв.
- Тэр өрсөлдөгчдийгөө юун дээр ажиллаж байгаа талаар маш ихийг мэддэг байв.
- Тэр өөр хэд хэдэн хүмүүсийн оролдож үзэж байсан бүтээл дээр хэзээ ч ажилладаггүй байв.
- Түүний нэгэн маш агуу хүч чадал нь тэрээр хэзээ ч юунд ч бууж өгдөггүй байв. Энэ санаа нь түүний нэгэн алдарт үгэнд нь шингэсэн байдаг. “Бүтээл гэдэг 99 хувийн хөдөлмөр 1 хувийн онгод” гэсэн байдаг.
- Бүтэлгүйтэл түүнийг хэзээ ч зогсоож байгаагүй юм. Туршилт нь амжилтгүй боллоо гээд түүний урам ерөөсөө хугардаггүй байв. Бүтэлгүйтсэн туршилт нь түүнийг өөр талаас нь бодоход чиглүүлдэг байв.
- Тэрээр асуудлыг шийдэж чаддаг, бүтэлгүйтлээсээ суралцаж чаддаг байв.
- Өөдрөг үзэлтэй нэгэн байв. Ямар ч бүтэлгүйтлийг тэрээр амжилт гэж авч үздэг байв. Үүний нэг жишээ нь гэхэд зай хураагуур хийх гэж арван мянган удаа бүтэлгүйтэж байснаар нь харагддаг. Харин үүнийг Эдисон дүгнэхдээ “Яагаад би бүтэлгүйтээгүй вэ гэхээр болдоггүй арван мянган тохиолдлыг мэдсэнд байгаа юм” гэж хэлсэн байдаг.
- Эдисон гэртээ суралцаж өөрийгөө боловсруулсан нэгэн байв. Тэр боловсролыг зөвхөн өөрийн ухамсар хариуцлагаар сурсан. Тэр тэвчээртэй байх, ном уншихын чухлыг сурсан байдаг. Тэр бусдаас суралцахыг сурсан байв. Тэр шинжлэх ухааныг зугаа гэж үздэг байв. Тэр боловсрол гэдэг бол хүний бүхий л амьрдалын турш үргэлжлэх явдал гэдэгт суралцсан байв.
No comments:
Post a Comment