Зүтгэл

Үүрийн 5 жингээр гөрөөс босоод хамгийн хурдан арслангаас хурдан гүйхгүй бол үхнэ гэдгээ мэддэг. Араатны хаан арслан өглөө босохдоо хамгийн хурдан гөрөөсийг гүйцэж барихгүй бол өлсөж үхнэ гэдгээ мэддэг. Алтан нар уулын цаанаас тусахад арслан ч бай гөрөөс ч бай гүйхгүй бол болохгүй гэдгийг мэдэрдэг.
Энд дарж сонсоорой.


Хамгийн хортой зуршил бол санаа зовох.
Хамгийн сайн зуршил бол хүнд баяр хөөр өгөх.
Хамгийн их хоосролт бол өөрийгөө хүндлэх сэтгэлээ алдах. Хамгийн их сэтгэл ханамжтай ажил бол бусдад туслах.
Хамгийн том асуудал бол айдас.
Хамгийн сайхан нойр бол оюун санааны амгалан байдал. Хамгийн их хүч бол хайр.
Хамгийн хэрэггүй сэтгэл хөдлөл бол өөрийгөө өрөвдөх.
Хамгийн дэгжин хувцаслалт бол инээмсэглэл.
Хамгийн үнэтэй өмч шударга шулуун зан.
Хамгийн найдвартай сэтгэл бол урам зориг.
Хамгийн хөнөөлт зэвсэг бол буруу үг яриа.

Нэг юмыг та сайтар марталтай. Энэ бол айдас.
Нэг юмыг та сайтар саналтай. Энэ бол хайр ивээл.
Нэг юмыг үтэр түргэн марталтай. Өөртөө эргэлзэхийг
Нэгэн юмыг өнөөдөр, маргааш, өнө мөнхөд марталтай. Гуниг гутралыг
Нэгэн юмыг сайтар мэдтүгэй. Энэ бол амар амгалан.
Нэгэн юмны талаар сайтар бодолтой. Чин үнэн сэтгэлийн тухай.
Нэгэн юм алгасалгүй чухал. Зүрхний асах тэмүүлэл.
Нэгэн юмыг нухчин даралтай. Гутрал гунигийг.
Нэгэн юмыг угтан авалтай. Баяр баясгаланг.

Шаргуу зүтгэлийг орлох юм энэ хорвоо ертөнцөд байхгүй гэдэг. Тиймээ. Авьяас дангаараа юу ч биш. Авьяастай бүтэлгүйчүүд алийг тэр гэх вэ? Суут ухаан дангаараа юу ч биш. Хүлээн зөвшөөрөгддөггүй суутнууд зөндөө л байдаг. Боловсрол мэдлэг адилхан юу ч биш. Ертөнцөд боловсролтой тэнэгүүд дүүрэн байдаг юм. Гагцхүү шургуу зүтгэл, зөв сайхан итгэл, шийдвэр төгс чармайлт илүү гэдгий бод.

Хэрэглээгүй авьяас зэвэрдэг.
Ашиглаагүй булчин агшдаг.
Тогтоол ус өмхийрдөг.
Салхигүй агаар мууддаг.
Түлхээгүй цаг зогсдог.
Хэн ч орохгүй хаалга гацдагийг сана.

Харин маргааш гэж хойш тавьсан ажил, үйлс бүхэн мөхдөгийг сайтар бодууштай. Тиймээс залуу хүн гэдэг үнэ цэнээ мэдэр. Зөвхөн олон сургууль төгсөж, олон цагаар ажиллаж, их мөнгөтэй байх нь амжилтанд хүргэдэг гэж бүү эндүүр. Залуу хүний сэтгэх чадвар зогссон бол энэ бүхэн байгаад амжилтанд хүрэхгүйг бод. Хүн чанараа хэзээд битгий гээ. Эд хөрөнгөө алдсан бол юугаа ч бүү алдсанд тооц. Эрүүл мэндээ алдсан бол нэг зүйл чинь алга болж. Харин хүн чанараа алдсан бол та бүх зүйлээ гээжээ.

Зөв хүн байхын тулд бүхнийг өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Хувирашгүй зан чанар хүнийг гэрэлтүүлдэгийг бод. Хичээл зүтгэл хэнийг ч гомдоодоггүйг хэрхэвч бүү март. Өндөр боловсролтой ч бай үгүй ч бай оюуны чадвар их ч бай бага ч бай өөртөө байгаа бүх энерги, сэтгэл зүрх, оюун ухаанаа нэгэн зүгт хандуулж чаддаг тэр л хүн хамгаас хүчирхэг байдгийг бод. Гагцхүү бүх зүйлд чин сэтгэлээсээ ханд.


No comments:

Post a Comment