Найзаа сонгоход цаг зав зарах хэрэгтэй. Нөхөрлөлийг таслахад бүр их цаг зав хэрэгтэй. Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ. Хагацашгүй хань нөхөддөө марташгүй муу үгийг бүү хэл. Хичнээн ойр дотно байлаа ч гэсэн хамгийн сайн найзууд нэг нэгнийгээ гомдоох үе байдаг бөгөөд тэднийг өршөөж сурах ёстойгоо сайтар бод. Заримдаа зөвхөн бусдыг уучлах нь хангалтгүй байдаг юм. Хүн өөрийгөө ч гэсэн уучилж сурахыг хичээгтүн.
Тоглуулагчаар сонсоорой.
Архины найзыг олоход 10-хан алхам хэрэгтэй гэдэг. Амьдралын найзыг олоход арвин их алхам хэрэгтэй.
Жирийн найз чамайг уйлж байхыг хэзээ ч хараагүй байхад, жинхэнэ найзын чинь нулимс мөрөн дээрээс чинь хатаагүй байхад, жаргалтай үед уригдаж залагдаж ирдэг зовлонтой үед дэргэд байж чаддаг тэр л хүн таны найз.
Сайн нөхөр биеийн тань нэг тал, садан төрөл ах дүүгийн адил.
Би би гэх тусам зам нь жим болж, бид бид гэх бүр жим нь зам болдог юм. Амьдралын түшиг болсон анд найзууддаа ямагт баярдаж явтугай.
No comments:
Post a Comment