Зорилгоо хэрхэн бичих вэ

Зорилгоо бичих дараах найман зарчим нь маш үр дүнтэй гэдгээ хэдэн мянган жишээгээр батлагджээ. Та зорилгоо ердийн цаасан дээр бичих юм бол найман шинж чанараар бичихэд хоёр хуудас шаардлагатай болно гэдгийг ойлгоно.

1 .Зорилгоо тайлбарлан бичих
2. Эхний хугацаа
З. Сүүлчийн хугацаа
4. Давуу тал
5. Гарааны цэг
б. Төлөвлөгөө
7. Бэрхшээл
8. Бэрхшээлийг даван туулах аргууд.

1. Зорилгоо тайлбарлан бичих.
Ямар шинж чанартай хүн болж, юунд хүрэхийг хүсч байгаадаа дүгнэлт хийчихээд ойрын өдрүүдэд биелүүлэх юмсан хэмээн хүсч буй нэг зорилгоо сонгож аваарай. Биелүүлэх юмсан хэмээн бодож явдаг хүслүүдийнхээ жагсаалтыг үзээд биелүүлэхэд нэг Жилээс илүү хугацаа шаардлагатай гэдгийг ойлгох байх. Богино эсвэл дунд хугацаанд биелүүлэх зорилгоо хэрхэн сонгож авах вэ? Жишээ нь та 100 фунт турах хүсэлтэй байна. Гэтэл үүнийг доод тал нь нэг жилийн хугацаанд биелүүлэх боломжтой. Хэрвээ тийм бол энэ нь таны эцсийн зорилго болго. Та ойрын хугацаанд 50 фунт турах ёстой бөгөөд 100 фунт нь таны удаан хугацааны зорилго. Бас нэгэн жишээ дурдъя. Жишээ нь та эрдмийн цолтой болно хэмээн бичсэн бөгөөд одоогоор зөвхөн дунд сургууль дүүргэсэн бол таны дунд хугацааны зорилго нь коллежид суралцах.

2.Эхний хугацаа.
Та эрт эхлэх тусам, зорилгодоо түргэн хүрнэ. Тиймээс яагаад яг одоо эхэлж болохгүй гэж.

3.Сүүлчийн хугацаа.
Та зорилгодоо хүрсэн байна. Магадгүй товлосон хугацаанаас арай эрт эсвэл хожуу хүрч болзошгүй. Гэхдээ та ийнхүү хугацааг зааж өгсөн нь таны бие махбодыг идэвхжүүлж, таны үйл ажиллаагаг улам үр өгөөжтэй болгоод зогсохгүй биохимийн процесст эерэгээр нөлөөлдөг.

4.Давуу тaл. 
Зорилгодоо хүрсэнээр ямар давуу талтай болохыг нэгд нэгэнгүй бич. Энэ давуу талыг мэдэрч, төсөөлөн бодож, түүний үр шимийг мэдэр. Өдөрт доод тал нь гурван удаа ийнхүү эдгээр мэдрэмжийг төсөөлөн бод. Эрдмийн цол хүртэнэ гэдэг зүгээр нэг цаас авна гэж бодвол сэтгэл чинь нэг их хөдлөхгүй байх. Тиймээс энэ цол нь танд ямар давуу тал авчрахыг бодоход таны сэтгэл хөдлөх байх. Үүний давуу талын жишээнүүдээс дурдъя. Та эрдмийн цол хүртсэнээс цолгүйгээр томилогдохгүй байсан албан тушаалыг хаших боломжтой болж, орлого чинь нэмэгдэж, зорьсондооо хүрсэнээр гэр бүл болон найз нартаа хүндлэгдэнэ. Яг энд л программчлагдаж эхэлнэ. Та тархи болон биеэ суллаж зорилгоо хүрээд эерэг үр дүнд хүрлээ хэмээн төсөөл. Энэ бүхэн биелэлээ олсон мэт төсөөлөн бодоорой. Өөрийгөө программчлахдаа сайхан мэдрэмж төрүүлж, давуу тал дээрээ анхаарлаа хандуул. Ингэхийн сацуу санаа бодолдоо ирээдүйд амжилт олох тэр загварыг бий болго.

5.Гараа. 
Зорилгоо бичсэн тэр өдрөөс бүхнийг эхлэе. Та хүрэхээр шамдаж буй хэр хязгаараас аль зэрэг зайтай байна? Энэ нь маш чухал болохыг баталсан хоёр шалтгааныг дурдъя. Нэгдүгээрт, гараагаа хаанаас эхлэхийг тогтоож өгдөг. Энэ нь ахиц дэвшлээ үнэлэхэд хэрэгтэй. Өнгөрсөнөө эргэн харж, хоёр жилийн өмнө бичсэн зорилгоо үзэхэд маш том амжилтанд хүрсэнээ мэддэг. Ахиц дэвшил гэдэг нь ердийн зүйл мэт болж, бид юунаас эхэлсэнээ бараг мартчихсан байдаг. Нэг, хоёр жилийн өмнө бичсэн зорилгоо дахин уншихад маш хол явсанаа ойлгодог. Өнөөдөр хүрчихээд буй амжилт нь бидний сонгож авч, бий болгосон зүйл.

Өөрийнхөө санаж бодсоныг биелүүлэх нь шинэ зорилгыг төрүүлдэг. Яг одоо болон өнгөрч буй нөхцөл байдлыг маш тодоор харахад энэ тус дэм болдог. Түүнээс гадна тулгамдсан асуудлыг тодорхойлоход тус болно. Тулгамдсан асуудлыг тодорхойлох явцад түүний 90 хувийг шийдэх аргыг бий болгодог.

6.Төлөвлөгөө.
Зорилгодоо хүрэхийн тулд ямар алхам хийхээ бичээрэй. Яг энэ үед тархи руугаа давшилт хийх нь үр дүнд хүргэдэг. Амжилтанд хүргэж бүхэл алхмыг бичихдээ түүндээ шүүмжлэлтэй хандаж болохгүй. Толгойнд чинь орж ирсэн бүхнийг бичиж аваарай. Дараа нь түүндээ дүгнэлт хийх явцад заримаас нь татгалзаж болно шүү дээ. Та дүгнэлт хийж, шийдвэр гаргахад хангалттай их материал болно. Таны өдөр болгон хийх зорилгоо программчлах явцад хийх алхамын дүр төрх тодорч ирнэ. Биеэ суллаж, эерэг үр дүнд дээр анхаарлаа төвлөрүүлэхэд ямар алхам хийх тухай шинэ санаанууд орж ирдэг. Эдгээр санаанууд нь зорилгодоо хүрэхийн тулд яагаад ийм алхам хийх болсоны шалтгаан нь болно. Ийм шинэ санаанууд орж ирэхэд та өмнө нь бичсэн зорилгууд дээр нэмж бичээрэй.
7. Бэрхшээл. 
Тулгарч болзошгүй бэрхшээлүүдийн жагсаалтыг гарга. Зорилгодоо хүрэхэд ямар бэрхшээл тулгарч болзошгүй бүгдийг нь энэ жагсаалтдаа оруулаарай. Энэ нь танд эвгүй сэтгэгдэл төрүүлэх байх. Гэхдээ бэрхшээл бий гэдэг нь сөрөг баримт гэж ойлгож болохгүй. Бэрхшээлүүдийн жагсаалтыг гаргаад анхааралтай судлах юм бол үнэн хэрэг дээрээ байхгүй гэдгийг та олж тогтооно.
Жишээ нь та "Би сайхан биетэй болмоор байна. Гэхдээ одоо надад үнэхээр зав алга" гэж хэлж байна гэж бодъё. Та ийм зорилгыг бичээд сайтар бодох юм бол энэ зорилгодоо хүрэхийн тулд өдөр бүр маш бага цаг зарцуулна гэдгийг ойлгоно. Та үнэхээр хүсч байгаа бол цаг зав гаргаж чадна. Тун удалгүй дасгал сургууль хийж биеийнхээ галбирыг гоё болгосноор санаа сэтгэл ч өөдрөг болно гэдгийг та ойлгоно. Санаа бодол чинь илүү саруул болж, илүү ихийг хийж бүтээх эрч хүч дүүрэн байна. Үүнээс үзэхэд биеийн тамирын дасгал сургууль нь таны ажиллах чадварыг дээшлүүлснээр цаг хугацааг хэмнэх юм. Ингэснээр амьдралын чинь түвшинг сайжруулна.

Нэг өдөр маш хэцүү бэрхшээл тулгарч болзошгүй. Ийм зүйл тохиолдвоос та нааштайгаар хүлээж авах хэрэгтэй. Судалгаанаас үзэхэд зорилго дэвшүүлж, түүнийгээ бичиж, төлөвлөгөө боловсруулсан мөртлөө бэрхшээлтэй тулгараагүй хүмүүс нь анх ямар зорилго дэвшүүлсэн түүндээ л хүрдэг. Энэ бол зөв тийм үү? Зорилго бичиж, төлөвлөгөөгөө боловсруулж, ямар ч бэрхшээлтэй тулгараагүй байсан ч зорилгодоо хүрнэ. Харин бэрхшээлтэй тулгарсан ч бууж өгөлгүй тууштай байж, түүнийг даван гарсан хүмүүс зөвхөн зорилгодоо хүрээд зогсохгүй түүнээс илүү амжилтанд хүрдэг байна.
Бэрхшээл гэдэг нь давуу талтай, сайн боломж олгодог - Өөрөөр хэлбэл гаднах дүр төрхөө өөрчилсөн зүйл юм-Дашрамд дурдахад хямрал гэдэг үг нь хятад хэлэнд хоёр ханзанаас бүтдэг бөгөөд нэг нь "сайхан боломж" гэcэн утгатай үг гэнэ. Ричард Бах "Хуурмаг үзэгдэл" номондоо "Сайхан бэлэг авчраагүй тийм бэрхшээл гэж байдаггүй "хэмээн бичсэн байдаг.




Би энэ үгэнд итгэдэггүй байсан. Урьд нь би аливаа бэрхшээлд маш амархан бууж өгдөг байлаа. Бэрхшээл гэдэг хүнийг улам идэвхи, урам зориг оруулж, өөрийн нөөц бололцоогоо илүү сайн ашигладаг болгодогийг мэдэхэд энэ нь миний хувьд маш том сургамж болсон.


Миний семинарт суусан хүмүүс аливаа юманд хандах хандлага нь маш их өөрчлөгдсөн тухай ярьдаг байсан. Тэд тавьсан зорилготой нь холбоотой сөрөг мэдээ сонсоод шууд л "Сайн байна" хэмээн хэмээн дуу алддаг болсон гэнэ. Тэгсэн даруйдаа нөхцөл байдлаас эерэг зүйлийг хайж эхэлнэ. Ингэх болгондоо тэд муу мэдээг харин ч давуу тал эсвэл сайн боломж болгон ашигладаг гэнэ. Эхлээд харахад муу юм шиг санагдаж байсан юм нь үнэн хэрэгтээ харин ч ашигтай зүйл байдаг. Би үүнийг туршиж үзсэн. Тавьсан зорилготой маань холбоотой маш муу мэдээ надад ирж байсан боловч эцсийн үр дүн нь гайхамшигтай болдог.
8. Бэрхшээлийг шийдэх арга замууд. 
Тулгарч болзошгүй бэрхшээлүүдийг шийдэх арга замуудын жагсаалтыг гарга. Бэрхшээл болгоныг шийдэх арга зам байгаа мэт хандаарай. Дахин хэлэхэд дандаа биш юмаа гэхэд ихэнх тохиолдолд бэрхшээлтэй тулгарсан үед гайхалтай боломжуудыг олж хардаг. Таны сэтгэл санаа эерэг байж нөхцөл байдал дүгнэлт хийхэд анхаарлаа төвлөрүүлсэн тохиолдолд та эдгээр боломж болон түүнийг шийдэх арга замуудыг олно.
Букер Т.Вашингтоны бэрхшээлийн талаарх хэлсэн үгтэй та санал нийлэх байх. Тэрээр " Амжилт гэдгийг хүний хүрсэн өндөрлөгөөр бус түүнд хүрэх замдаа ямар бэрхшээлийг туулснаар хэмжих нь зүйтэй" хэмээн хэлсэн. Дээр дурдсан томъёог ашиглан зорилгоо бичихэд ердөө 10 минут шаардлагатай гэдгийг та ойлгоно. Ингэхэд шинээр зорилгоо бичих болгонд улам хялбархан бөгөөд аятайхан болно. Хүн гэдэг зорилгодоо тэмүүлсэн механизм мэт гэдгийг мартаж болохгүй. Зорилгодоо хүрэхийн тулд тэмцэхдээ хүн дээд зэргийг өгөөжтэй ажилладаг.

No comments:

Post a Comment