Fluxus индианууд
Эдисон залуу байх үедээ Port Huron-ий номын сангийн нэг хайрцаг дотороос нэгэн домогт индианчуудын тухай баримтуудыг олжээ. Тэдгээр нь хойд Америкад нэгэн цагт амьдарч байсан Fluxus гэх маш ихийг зохион бүтээдэг индиан аймагийн тухай байсан бөгөөд эндээс Эдисон олон санааг олж сурсан гэдэг. Энд Эдисоний зохион бүтээсэн олон зүйлсийн санааг бүгдийг нь жагсаасан байсан бөгөөд гэрэлийн чийдэн, хувилах машин, дуу бичигч, дүрс бичигч камер болон проектор, телевиз гээд олон зүйлийг санааг олж авчээ. Гэхдээ энэ баримт нь үнэндээ зөгнөлт таамаглалууд байсан ба Fluxus гэсэн ямар ч бодит индиан аймаг байгаагүй юм.
Бусад ажлуудТэр төмөр замын орчинд олон ажил хийж байсан бөгөөд мөн сониний хэвлэх, машин тоног төхөөрөмжийн дэлгүүр, үнэт эдлэлийн дэлгүүр, цахилгаан холбооны салбар, цаг засвар гээд төрөл бүрийн газар ажиллаж хэвлэх төхөөрөмжүүд, цахилгаан холбооны олон төрлийн төхөөрөмжүүдийг бүгдийг л туршиж үзэж байв.
Ингээд шилдэг цахилгаан холбоочин болж мэргэшив. Цахилгаан холбоогоор мэргэших тусмаа улам мэргэшин лавшруулан сурахыг хүсдэг байлаа. Цахилгаан холбооны тоног төхөөрөмжийг бүрэн задлаж буцааж угсарч бүх ажиллагааг нь ухаж ойлгож байв.
Тэр хуучин номын дэлгүүрээр тогтмол очиж химийн чиглэлийн номыг Лондон, Парисаас захидаг байлаа. Ингээд өөрийн түрээсний өрөөгөө элдэв химийн бодис, хаягдал төмөрөөр дүүргэж туршилтдаа ашигладаг байв. Өөрт байгаа бүх л мөнгөөрөө шинжлэх ухааны ном, туршилтын материал авч хувцас хунарт мөнгө заралгүй явж нэгэн удаагийн өвлийг өвлийн хувцасгүй давж байв.
Хамгийн анхны мөнгө олсон бүтээл
Эдисон 21 настайдаа Бостонд шөнийн ээлжийн мэргэшсэн цахилгаан холбоочны ажилд оржээ. Өдөр бараг унталгүй өдөр шөнөгүй ажиллан хөдөлмөрлөж цахилгаан холбооны машиныг хэрхэн сайжруулах туршилтыг өдөр шөнөгүй хийдэг байлаа.Эдисон цахилгаан холбооны машиныг нэг утсаар олон мессежийг зэрэг давхар дамжуулах туршилтуудыг хийж байлаа. Удалгүй тэр найзаасаа мөнгө зээлж ажлаасаа гараад бүх цагаа туршилтын ажилдаа зориулж эхлэв.
Түүний хамгийн анхны зарах гэж оролдсон бүтээл санал хураах цахилгаан машин байв. Энэ нь саналыг хурдан бөгөөд зөв цуглуулах боломжийг олгож байсан хэдий ч үүнийг хэн ч худалдаж аваагүй юм. Гэхдээ энэ бүтээл нь өнөөдөр хууль, шүүхэд санал хураахад эдүгээ ашиглагдаж байна.
Ингээд тэр 1869 онд Newyork хотруу шилжиж ирсэн байна. Түүнд ямар ч мөнгө байсангүй. Харин түүний найз нь Wall street-н одвалд байрлах албан өрөөндөө хонох боломжийг олгож байв.
Эдисон хөрөнгийн биржийн мэдээ дамжуулагч төхөөрөмжийг судлаж байв. Энэ нь морз кодоор мэдээ дамжуулагч машин байв. Эдисон биржийн мэдээ дамжуулагч эвдэрхий машиныг нэгэн удаа маш сайн зассан тул энэ машиныг эзэмшигчид түүнийг ажилтнаар авсан байна. Жилийн дотор харин Эдисон биржийн мэдээг хэвлэгч машиныг бүтээсэн бөгөөд үүнийхээ эрхийг заржээ. Тэрээр 4.000 доллараар зарна гэж бодож байтал үнэндээ 40.000 доллараар зарагдсан байна.
Ингээд энэ бүх мөнгөөрөө New Jersey-н Newark-д өөрийн бизнесийн эхлэсэн байна. Тэрээр биржийн мэдээ дамжуулагч машинууд болон цахилгаан мэдээг хэвлэгч машинуудыг үйлдвэрлэж байв. Түүнчлэн эндээ бичгийн машинуудыг сайжруулан хурдан бичих боломжтой болгож байв.
Menlo цэцэрлэгт хүрээлэн - 1876
Эдисон харин тааруухан санхүүгийн менежер байв. Үүнээсээ ч болоод өөрийн бизнесээ амжилттай удирдаж чадалгүй 6 жилийн дараа гэхэд санхүүгийн асуудалд орж өөрийн ааваасаа шинэ зохион бүтээх үйлдвэр байгуулахад санхүүгийн тусламж үзүүлэхийг хүсчээ.Ингээд 1876 онд өөрийн хоёр бизнес найзуудын хамтаар Menlo цэцэрлэгт хүрээлэнд өөрийн шинэ лабораторио байгуулав. Энэ удаад харин тэрээр зөвхөн бүтээх ажилд бүх анхаарлаа хандуулж байв. Эдисон бизнесийн хамтрагчиддаа 10 хоног тутамд жижиг нээлт, 6 сар тутамд том нээлт хийнэ гэж өөртөө болон бизнес хамтрагчиддаа амлав. Түүнчлэн нээлт, зохион бүтээлийн захиалга авахаа ч хэлж байв.
1876 онд шинэ байшинд үйлдвэрээ оруулан ажиллаж эхэлсэн бөгөөд хамгийн анхны бүтээл нь телефон утсыг сайжруулсан явдал байв. Энэ сайжруулалтаас өмнө утсаар ярихын тулд хүмүүс хашгирч ярьдаг байсан юм.
Энэ л үйлдвэртээ тэрээр өөрийн хамгийн агуу амжуултдаа хүрсэн билээ. Тун удалгүй тэр 40 өөр төсөл зэрэг хэрэгжүүлдэг болж эхлэв. Жил бүр 400 патент авахаар өргөдөл өгдөг болжээ. Түүний санаанууд нь зарим нь амьдралд хэрэгжихүйц байсан бол зарим нь солиотой хүнийх шиг ч санаанууд олон байв.
Menlo цэцэрлэгт хүрээлэнд Эдисон ингээд 10 жил ажилласан юм.
Эдисоны цахилгаан гэрэлийн компани - 1876
Эдисон Newyork-н тэргүүн баячууд болох J.P.Morgan, Vanderbilts нартай бизнесийн хамтрагчид болсон бөгөөд тэд хамтдаа цахилгаан гэрэлийн компанийг хамтдаа байгуулжээ. Үнэндээ энэ компанийг цахилгаан гэрэлийн чийдэнг ч нээхээсээ өмнө байгуулсан байна. Гэвч одоо энэ компани нь бидний мэдэх “General Electric” компани болон хүчирхэгжсэн билээ.Фонограф - 1877
Фонограф бол Эдисон хувьд өөрийн нь хамгийн эрхэмлэдэг бүтээлүүдийнх нь нэг юм. Тэр цахилгаан мэдээ, телефон утасан дээр ажиллаж байх үедээ санамсаргүй байдлаар дугарч ярьдаг машиныг бүтээчихжээ. Түүний хамгийн анх бичсэн үг нь “Mary had a little lamb” гэсэн үг байлаа. Тэр 30 настай байсан бөгөөд ярьдаг машиныхаа анхны патентыг 1878 онд авсан юм. 1878-1880 онд тугалган цаасаар хийсэн эхний ярьдаг машинууд нийтэд худалдаалагдаж эхэлсэн бөгөөд 10-200$-н үнэтэй байв. Түүний хар лаваар хийгдсэн цилиндр машинууд нь 1888 он хүртэл гараагүй бөгөөд түрээс байдлаар борлуулагдаж байв.Эдисон тугалган цаасан фонографыг “ярьдаг машин”, “дуу бичигч” гэж нэрлэж байжээ. Энэ нь байгаа технологийг сайжруулах байдлаар хийгдсэн бус цоо шинэ нээлт байсан юм. Эдисон нээж бүтээхээр төлөвлөн ажиллаж байгаагүй. Мөн үүнийг санамсаргүй байдлаар тохиолдлоор нээсэн юм. Тэр цахилгаан мэдээг автоматаар бичиж авах аргыг судлаж байгаад тохиолдлоор дуу бичих аргыг нээсэн байна. Ингээд цааш цилиндр болон пянз хэлбэртэй дуу бичих төхөөрөмжийг олон жилийн туршид шинэчлэн бүтээж ажилласаар байсан бөгөөд 40 жилийн хойно 1920 онд мөн патент авсан байна. Фонограф нь Эдисоны хувьд хамгийн урт хугацаанд сонирхон ажиллаж байсан бүтээл нь байсан юм.
Цахилгаан гэрэлийн нээлт - 1879
Эрдэмтэд цахилгаан гэрэлийг бүтээхээр олон жил хөдөлмөрлөж байлаа. Гэвч буцаж лаан гэрэл болон шатдаг хийн гэрэлийг ашиглаж байв. Гэвч шатдаг хийн гэрэл нь үнэртэй, утаатай хэрэглэхэд зохимжгүй байв. Хоёр жилийн дараагаар тэрээр өөрийн шинэ лабораторийг байгуулсан дараагаараа Эдисон аюулгүй, хямдхан, хэрэглэхэд тухтай байх цахилгаан гэрэлийг бүтээхээр идэвхийлэн ажиллаж эхэлсэн юм.Цахилгаан дамжуулахад сайн гэрэл гаргаж улайсах утасыг Эдисон хайсан юм. Тэр хүмүүсийг Амазоны шугуй, Японы ой руу явуулж зөв улайсах утсыг хайлгаж байлаа. Тэрээр 6,000-с олон ургамлуудыг туршжээ. (baywood, boxwood, hickory, cedar, flax, хулс)
40,000$ зарцуулж 1,200 орчим туршилт хийсний эцэст амжилт олж чадсан юм. Тэр нүүрстөрөгчжүүлсэн хөвөн даавуугаар цахилгаан гэрэлийн утсыг хийжээ. Тэр утас энгийн нэхмэлийн хөвөн даавууг үнс болтол шатаасан байсан бөгөөд түүнийгээ нүүрстөрөгжүүлсэн байжээ. Үүгээр хийсэн цахилгаан гэрэл 2 бүтэн өдөр ассан юм. Түүний хийсэн олон төрлийн судалгааны хувьд цахилгаан гэрэлийн туршилт судалгаа нь хамгийн их цаг зарцуулсан, хамгийн төвөгтэй туршилтуудыг хийсэн нь байсан юм.
Menlo цэцэрглэгт хүрээлэнд эрдэмдэт олон төрлийн гэрэлийг асааж унтрааж байсан юм. Энэ нь дэлхийд цоо шинэ зүйл байлаа. Түүний анхны цахилгаан чийдэнгүүд нь уурын хөлөг онгоц “Columbia”-д суурьлуулагдан хэрэглэгдэж байсан бөгөөд яваандаа Newyork хотын үйлдвэрт нэвтрүүлэгдсэн юм.
No comments:
Post a Comment