Фред бүргэд өндөг байхдаа үүрнээсээ өнхрөн унахад нэгэн тариачин түүнийг олоод тахианыхаа өндөгнүүдтэй нийлүүлчихжээ. Хэдхэн хоногийн дараа Фред өндгөө хагалан ертөнцийг анх харж. Эргэн тойронд нь өөртэй нь адилхан дэгдээхэйнүүд шавар шавхайтай хутгалдан, өт хорхой эрж, тэжээл буудайнаас тоншин гүйлдэж байв.
Фред царай зүсээ хэзээ ч хараагүй болохоор өөрийгөө бас л тэдний адил хэмээн бодлоо. Гэвч түүний хоншоор нь тахир учир өд будаа тоншиход зохицохгүй, бас тэгээд будаа идэхэд гэдэс нь гүйлгэнэ. Түүний хөл нь богино учир хурдан гүйх боломжгүй. Түүний далавч бусдаас илү урт тул дэгдээхэйний торонд орооцолдоод байв.
Фред бусдад шоовдорлогдож байнга гадаа хононо. Тариачин эрийн хог дээр хаясан загасны яс, хальс зэрэг түүнд аятайхан үнэртэнэ. Гэвч бусад дэгдээхэйнүүд тийшээ ойртохгүй учир Фред ч бас хавьтахгүй. Фредийн гаргаж байгаа дуу чимээ яг л автомашины аваар ослын дохио шиг сонсогдоно. Бусад дэгдээхэйнүүд түүнийг шоолоод байхаар нь Фред дуугарахаа ч болив.
Нэг удаа Фред нисэх гэж оролдсон нь түүнд гайхамшигтай сайхан санагджээ. Даанч тэнүүн талд түүний элин халин нисэж явахыг бусад тахианууд хараад айж сандарцгаан, "жив жив" дуугаран нуугдацгаав. Тэгэхэд Фред газарт буусан хойноо дахиад хэзээ ч нисэхгүй гэж өөртөө амлажээ.
Хавар эрт гол үерлэж, эргээ халин, хашаа саравч үерт автсан тэр өдрийг хүртэл Фред тахиа шиг л амьдарч байв. яг энэ мөчд Фред өөрт нь тахиатай адилгүй нэг зүйл байгааг олж мэджээ. Тэрээр усанд хөвж огтхон ч чадсангүй.
Голын ус татармагц Фред шалба норчихсон зогсож байхыг тариачин эзэн хараад "Энэ бүргэдийг яах вэ байз...Өөрийгөө тахиа мэт санаад шавар шалбааг дотор зогсож байгаа нь даанч өрөвдөлтэй юм аа. Ядаж нисээд явчихдаг ч болоосой..." гэж амандаа шивнэн ихэд гайхсан гэдэг.
Үүний нэгэн адил бусдын шахалт нөлөөнд автсанаар залуучууд өөрийгөө хэн болохыг таньж мэдэхээ больдог. Тэд найз нөхөд, ангийн хүүхдүүддээ хэт итгэж, хэлсэн үгээр нь шийдвэрээ гаргах нь олон тохиолддог. Фред бүргэд тэнгэрээр дүүлж нисэхийн оронд тахиа шиг газраар гүйхийг оролджээ. Үүнтэй адилаар өөрсдөдөө байгаа хосгүй авъяас чадвараа олж нээлгүй, бусдын адил байх гэж зүтгэх харамсалтай биш гэж үү ? ? ?
Бүргэдийн дэгдээхий санамсаргүй тахианы дэгдээхийнүүдийн дунд уначихжээ. Өөрийгөө тэдэнтэй адилхан гэж бодоод тахианы дэгдээхий мэт аашилдаг байв. Тэдэн шиг донгодож, идэх зүйл хайн гүйдэг байлаа.
Нэгэн өдөр тэнгэрт нисэн буй бүргэдийг олж харжээ. “Ямар гайхамшигтай шувуу вэ? Ямар их өндөрт нисэж байна вэ? Би ч бас энэ шувуу шиг нисэж чаддагсан бол түүн шиг халин дүүлэхсэн” гэж өгүүлэхэд нь дэргэд нь байсан дэгдээхийнүүд “Бид нар чинь дэгдээхий шүү дээ. Битгий хоосон мөрөөдөөд бай. Тэр чинь бүргэд.
Чи түүн шиг нисэж чадахгүй” гэцгээв. Бүргэдийн дэгдээхий маш их гуниглажээ. Хэн нэгэн түүнийг бүргэд болохыг нь хэлж, итгүүлэх хэрэгтэй байлаа. Гэвч хэн ч түүнд ингэж хэлээгүй тул амьдралынхаа төгсгөл хүртэл тахиа шиг амьдарчээ.идэх зүйл хайн гүйдэг байлаа.

No comments:
Post a Comment