Дүрэм

Дүрэм

Дүрэм

Өвөрмөц хэллэгүүд №1

Pitbull ft. Ne-Yo, Afrojack&Nayer - Give Me Everything

Jennifer Lopez - Papi

Франчайзинг

Стратегийн томъёолол


Стратеги томьёолох үйл ажиллагаа ба стратегичид

Стратеги томьёолох үйл ажиллагааны эхлэл байгууллага зорилгоо томьёолж байх тэр үеэс л эхэлдэг. Уг үйл ажиллагаа нь байгууллагын нэгдмэл стратегийг тодорхойлох, үнэлэх, сонгох гэсэн хоорондоо нягт улдаа хамааралтай хэд хэдэн чиг үүргээс бүрддэг. Эдгээрийг нарийвчлан үзүүлбэл:

• Байгууллагын зорилго ба бизнес тодорхойлолт
• Зорилтуудыг тодорхойлох
• Орчныг шинжилж үнэлгээ хийх
• Байгууллагын дотоод үнэлгээг хийх
• Стратегийн хувилбаруудыг гаргаж харьцуулж үнэлэх
• Стратеги сонголт хийх г.м

Стратегийн мэдээллийн систем

Сүүлийн үед удирдлагын мэдээллийн системийн талаар сонирхон судалж байна. Янз бүрийн материалууд үзэж суутал ийм нэг юм байж байна. Хүмүүст сонирхолтой байж мэдэх юм гээд нийтлэхээр шийдлээ. Компанийнхаа стратегийг ч томъёолоогүй нөхдүүдэд бол мэдээллийн системийг ашиглах нь дараагийн алхам байж болох юм. Гэхдээ л байгууллага дээрээ туршаад үзэхэд юу нь болохгүй байх билээ. 

Байгууллагын соёл

Байгууллагын соёл гэдэг нь тухайн байгууллагын сэтгэлзүй, үзэл хандлага, туршлага, итгэл үнэмшил, үнэт зүйлсийн цогцыг хэлнэ. Судлаачид үүнийг янз бүрээр тодорхойлдог. “Байгууллагын ажилтнууд болон бүлгүүдийн нийтээрээ хүлээн зөвшөөрч, дагаж байгаа, үүний зэрэгцээ бие биетэйгээ болон хувь нийлүүлэгчидтэй харьцах харилцааг зохицуулагч үнэт зүйл, хэм хэмжээнүүдийн цогцыг хэлнэ” гэсэн тодорхойлолт байна.

Байгууллагын соёл, компанийн соёл хоёр яг адил биш. Компанийн соёл гэдэг нь компанийг онцгой, дахин давтагдашгүй болгож байгаа үнэт зүйлс, хэм хэмжээ, уламжлал, утга учир бүхий зүйлсийн нийлбэр байдаг бөгөөд компанийг үндэслэгчийн алсын харааг биежүүлдэг утгаараа байгууллагын зан араншин гэгддэг. Компанийн соёлын үнэт зүйлс компанийн ёсзүйн стандартаас гадна менежерүүдийн зан үйлд нөлөөлдөг. Байгууллагын соёлоос ялгаатай нь компанийн соёлыг импортлож болдог. Жишээлбэл компьютерийн инженерүүд мэргэжил нэгтнүүдээсээ туршлага, мэргэжлийн үг, зан ааш сураад тэр нь эргээд компанид нөлөөлж болно.

Thomas Alva Edison (3-р хэсэг)

West Orange, NJ лаборатори 

1887 онд Эдисон West Orange-д бүр том зохион бүтээх лабораторийг байгуулсан юм. Энэ нь өмнө Menlo цэцэрлэгт хүрээлэнгийн лабораториос нь 10 дахин том байв. Харин одоо үндэсний дурсгалт үзмэр болсон билээ. Энэ лаборатори нь 40 барилгаас бүрэлдэх нүсэр байгууламж байв. Үүний 6 барилга нь “бизнесийг зохион бүтээх” хэмээн нэрлэгддэг байжээ. Зөвхөн төв барилга нь дангаараа 3 хөл бөмбөгийн талбайн хэмжээтэй ажээ. Энэ нь машиний дэлгүүр, шилэн эдлэл бүтээх цех, цахилгааны туршилтын өрөө, бодисын агуулах, цахилгаан тэжээл үүсгэгч гэх мэт маш олон үүрэгтэй байв. 

Эдисоны лабораторит шинэ бүтээгдэхүүн хийх, хуучин бүтээгдэхүүнээ сайжруулах ажилууд зогсолтгүй явагдаж байв. Таван мянган ажилчин ажиллаж байлаа. Эдисон өөрөө энэ олон ажилтныг удирдахаар мэрийж байв. Энэ бүхэн түүний нэгэн шинэ ажилтан нь хөдөлмөрийн дотоод журамын тухай асуухад эхлэсэн юм. Харин Эдисон түүнд “Энд ямар ч дүрэм байхгүй, бас дүрэм бий. Гэхдээ бид дүрэмтэй болохоор чармайж байна” гэж хариулж байснаар эхэлсэн гэдэг.


Хэрэглээний импортын өсөлт түгшүүрийн хонх дэлдэж байна

Монголбанкны ээлжит хэвлэлийн бага хурал өчигдөр болов. Сард нэг удаа болдог тус хурлын энэ удаагийнх өмнөхийг бодвол арай өөр мэдээлэлтэй байлаа. Төв банк олон нийтэд зориулан анх удаа Монгол Улсын гадаад өрийн тухай болон гадаад худалдааны тайлан тэнцлийн талаар мэдээлэл гаргах болсон нь цоо шинэ сэдэв байсан юм.

Монос Групп-н бөх ХАРЦАГА цол хүртлээ



4 их ой давхацсан Улсын их баяр наадмаар Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Монос Групп-н бөх, улсын начин Ц.Содномдорж урамтай сайхан барилдаж 6 даван Монгол Улсын ХАРЦАГА цолны болзол хангасанд Монос Групп-н залуучуудын нэрийн өмнөөс спортын өндөр их амжилтыг хүсэн ерөөе.


Дөрвийн давааны оноолт


1. Г.Өсөхбаяр даян.а - Д.Пүрэвдорж с.з

2. О.Балжинням у.ав - Б.Сугаржаргал с.з

3. Д.Ганхуяг у.а - Н.Батсуурь а.н

Мэндчилгээ

Мэндчилгээ


Үндэсний Их баяр наадам, Монголын Тулгар Төрийн 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар Тогтнолоо сэргээсэний 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн халуун мэндчилгээ дэвшүүлж аз жаргал, сайн сайхны дээдийг хүсэн ерөөж МЭНДЧИЛЬЕ.

Нар хур тэгширсэн дэлгэр зуны дүүрэн билэгдэлт энэ өдрүүдэд эх орны минь дөрвөн зүг, найман зовхист эрхэт ёсны баяр цэнгүүний уухай айл бүрийн хойморт хурайлагдаж мөнх цаст Алтайн сүрлэг уулсаас алтан дорнодын таана халиурсан тал нутаг даяар эзэн дээдсийн минь энгүй их хүслийн биелэлээр түрлэг нэмэн цуурайтана.

Хурдан удмын гуурст хүлгүүдийн уяа сойлго хагсран жигдрээд, хүчит бөхчүүдийн эр бярын бэлтгэл ханаж, эрхий мэргэн харваачдын цэцлэн харвах сум байндаа тусч, наадамчин олны асар майхант наадмын талбайн хөөр цэнгүүнийг хүлээсэн өдрүүд өндөрлөж их баяр наадмын цэнгүүн эхлэх цаг айсуй.

Туурга тусгаар улсын минь бахархал болсон Монос Групп-н нийт ажиллагсад та бүхэн баяр баярын дээдээр бялхаж, баглаа цэцгийн өнгөөр алаглаж, бадамлах зулын дөлөөр ариусч, ажлын амжилтаар улам чимэглэгдэж, үеийн үед үргэлжлэн хөгжих болтугай.

                    Та бүхэн тавтай сайхан наадаарай!
                    “LEADERS OF TOMORROW” ТББ

                                            2011 он

Supply Chain сэтгүүл №6



Supply Chain сэтгүүл №5



Apple-ийн үүсгэн байгуулагч Стив Жобсын Стэнфордын ИС-ийн төгсөлтийн баярыг нээж хэлсэн үг

… би хэтэрхий гэнэн загнаж бараг л Стэнфорд шиг үнэтэй коллеж сонгон ажилчин ангийн ээж аавын маань насаараа хураасан мөнгө зөвхөн сургуулийн маань төлбөрийг төлөхөд л зарцуулагдаж байгааг мэдэв. Зургаан сарын дараа надад энэ бүхэн ямар ч ач холбогдолгүй санагдаж эхлэв. Би амьдралдаа юу хийх гээд байгаагаа мэдэхгүй байсны дээр коллеж үүнд маань яаж туслахыг ойлгохгүй байв. Тэгсэн мөртлөө би ээж аавынхаа насаараа хураасан мөнгийг дэмий үрж байлаа. Ийнхүү би сургуулиа хаяхаар шийдэж өөрийгөө бүх юм сайхан болно гэдэгт итгүүлэхийг хичээв. Тэр үедээ баахан түгшүүртэй санагдаж байсан боловч одоо эргээд харахад энэ бол миний амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байжээ. …

Амжилтанд хүрсэн удирдагчдад онцгой чадвар байдаг

Хүний нөөцийн менежемент ба орчин үе

Япон менежментийн онцлог

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, олон орны пүүс, компаниудын үлгэрлэн дууриах загвар болсон Япон менежмент гэж юу вэ? Кайзен буюу тогтмол сайжруулалт хийх стратегийг үндэслэж, дэлхийд таниулсан Масааки Имай Япон менежментийг тодорхойлж хэлэхдээ “Япон менежмент нь соёлын хүчин зүйлээс төдийлэн хамаардаггүй, практикт сайн хэрэгжсэн арга барил байдаг учраас амжилтад хүрдэг. Энэ ч үүднээс хаана ч хэрэгжиж болохуйц менежмент байдаг” гэжээ. Тэрээр 1950-иад оноос Японы менежерүүдийг Америкийн үйлдвэрүүдээр зочлуулж, өндөр бүтээмжтэй байх нууцыг эрж олох бизнес аялалуудыг зохиож эхэлсэн байна. Харин 20 жилийн дараа гэхэд энэ нь эсрэгээрээ эргэж, дэлхийн бусад орноос Японы бизнесийн хамтрагчдынхаа амжилтын нууцыг олж харахаар ирэх менежрүүдийг хүлээн авдаг болсон байв. Түүнчлэн 1986 онд “Кайзэн: Япон компаниудын өрсөлдөөний амжилт” нэртэй номоо гаргасан байна. Японы компаниудын менежментийн онцлогийг дурдвал: